Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол орны өвөл цагт болдог уламжлалт баяр, ёс заншлуудыг нэгтгэн жуулчдад таниулах, аялалын шинэ бүрэлдэхүүн бий болгох, Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлыг уртасгах, Монгол оронд ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн “Нүүдэлчдийн Өвлийн Баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ хүндэтгэх Мөсний баярын арга хэмжээг Хөвсгөл аймгийн ЗДТГ, холбогдох хэлтэс агентлагууд, Монголын Аялал Жуулчлалын Холбооноос “Актив Адвенчер Турс Монгол” ХХК хамтран 14 дэхь жилдээ зохион байгуулах гэж байна. МАЖХ өөрийн гишүүн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг “Нүүдэлчдийн Өвлийн Баяр” арга хэмжээг 2010 оноос Мөсний баяр, Бүргэдийн баяр, Тэмээний баярын эвентүүдийг нэгдсэн хөтөлбөрт оруулж тогтмол жил болгоны 3 дугаар сарын 01-08-ны хооронд зохион байгуулж ирсэн бөгөөд тус эвентийн зарыг жуулчны байгууллага урьд жилээс зарласан байдаг учраас тогтсон өдрүүдэд зохион байгуулах нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, түүгээр дамжуулан улс оронд болон орон нутгийн иргэдэд тодорхой хэмжээний орлогыг оруулдаг юм. Энэ жилийн “Мөсний баяр 2013” 2013.03.01-04-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

”  Хөх сувдын орон-2013 мөсний баярын хөтөлбөр

Арга хэмжээ

Цаг

Хариуцах байгууллага

 

2013.03.02

1

Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа

 

11.00

Хатгал тосгоны захирагчийн алба, Соёлын төв

2

Нээлтийн ёслолын ажиллагаа

11.30

ХДТ

3

“Би Монголоороо гоёдог” үндэсний хувцасны  үзүүлбэр

12.30

Хатгал соёлын төв

4

Мөснйи шагайн тэмцээний нээлт

13.00

БТСГазар

5

Тэшүүрийн тэмцээн

14.00

БТСГазар

6

“Аав, ээж, би” буухиа тэмцээн

14.00

ХГБХХэлтэс

7

Мөсөн дээрх авхаалж сорих тэмцээн

15.00

БОАЖГазар

8

Монгол шарын буухиа нүүдэл

15.30

Хатгал соёлын төв

9

Галын наадам бөөгийн ёслол

/хүй толгойд /

19.00

Хатгал соёлын төв

1

“Тайгын дуучид“ урлагийн тоглолт

10.00

Хатгал соёлын төв

2

Цааны уралдаан

11.00

Монтревель жуулчны бааз

3

Мөсөн дээрх олс таталтын тэмцээн

12.00

ЭМГ

4

Мөсний барилдаан

12.30

Аваргууд спортын дунд сургууль

5

Мөс мөргөлдүүлэх тэмцээн

12.00

УЦУОШАлба

6

“Дуун аялгуу” ардын дууны уралдаан

14.00

БСГазар, ХДТ

7

Тахтай морин чарганы уралдаан

15.00

Уяачдын холбоо Пүрэвхүү, Монтревель жуулчны бааз

8

Хаалтын ажилллагаа

16.30

ХДТ, Хатгал соёлын төв, ХЦ-ийн үлээвэр

9

“Хөх сувдын орон” оройн цэнгүүн

19.00

Хатгал соёлын төв

Сэтгэгдэл