Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 “Түмэн Тэмээ Тэмээн Аялалын Холбоо” – ны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Тэмээний баяр өвлийн наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
    Энэхүү баяр нь дэлхийд ховор, хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах шилдэг менежментийн нэг, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том эвентийн нэг билээ.
Хугацаа: 2013 оны 03 сарын 06, 07 – ны өдрүүдэд
Болох газар: Өмнөговь аймгийн Булган сум
Тээврийн хэрэгсэл: Тэмээний баяртай холбоотойгоор “Изнис” компаний тухайн өдрийн өдрийн нислэгийг Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулан өглөө эрт, эсвэл жуулчдын тооноос хамааран чартер нислэгээр зохион байгуулдаг. Нислэгийн захиалгыг 95144470 Н. Ариунсанаа эсвэл АЖХолбоонд өгч болно.

1 өдөр. Лхагва 03 сарын 06
Улаанбаатар – Даланзадгадын чиглэлд Изнис компани агаарын тээвэр 07:20- д ниснэ. Даланзадгадаас Булган сум 100 км шороон замаар аялан. Захиалгат гэр буудалдаа байрлана.

13:00 – 14:00 Өдрийн хоол

14:00 “Тэмээний баяр -2013” – ын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” – д оролцох,“Тэмээтэй сайхан хос”- ын уралдаан үзэх.
15:00 Монголын үндэсний тоглоом “Шагай харваа” – ны тэмцээн үзэх.
17:00 “Тэмээн поло”-гийн “Аваргын цомын төлөө” шувтаргын 2 багийн тоглолтыг үзэх. Булган сумын дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын үйл ажиллагаатай танилцаж “Тэмээ – Миний найз” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, ингэний сүү, төрөл бүрийн цагаан идээний болон “GOYO” үндэсний брэндийн ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцож ингэний сүү, цагаан идээний анагаах чанартай танилцах.
18:00 “Алтайн хойлог” клубын сурагчдын концерт, алдарт “Ботгохон” хамтлагийн “Ботгон тэшээ” бүжиг үзнэ.
2 өдөр. Пүрэв 03 сарын 07

09:00 Тэмээний уралдаан эхлэнэ. Уралдааны тэмээд гараа руу явах зуур уралдах тэмээдийг шинжин бооцоо тавих ажиллагаа явагдана. “Булган Булагийн Уяачдын Холбоо” зохион байгуулна.
10:30 Тэмээний уралдаан үзэх

12:00 Торомны уралдаан үзэх, мөн адил бооцоо тавих үйл ажиллагаа
явагдана.
13:00 – 14:00 Үдийн завсарлагаа

14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа” тэмцээн үзнэ.
16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах, хаалтын үйл ажиллагаа
Чөлөөт цаг.
20:00 Сумын залуучууд, иргэдийн нийтийн цэнгээнт бүжиг

3 өдөр. 03 сарын 08 Баасан

08:00 Булган сум – Хавцгайтын хадны сүг зураг үзэх. Булган сумаас 28 км зайд, Гурван Сайхан уулын Богинын хярд байрлах энэхүү сүг зураг нь 4000 – 5000 жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн үлдээсэн томоохон дурсгалын нэг билээ.
12:30 Өдрийн хоол Даланзадгад сумын Баянбүрд ресторанд.

13:30 Даланзадгад хотын ерөнхий байдалтай танилцаж. Галакси кино театрт зочилж Монголын говийн байгаль, палеонтологийн талаарх мэдээлэл авч 1920-иод онд Монголын говиос үлэг гүрвэлийн анхны өндгийг олсон баримтат киног үзнэ.

15:00 Далазандгад – Улаанбаатар буцна.

Жич: Баярт үйлчлэх автомашин, гэр буудлууд, бусад нэмэлт үйлчилгээний захиалгыг 95144470 Н. Ариунсанаад өгч болно.
Баярт жуулчид 50 долларын мандат авч оролцох бөгөөд мандат нь баярын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох эрхийг хангана. Мандатыг 2013-02-15- наас эхлэн олгоно.
Мандатын үнэнд гэр буудал, тээвэр, хүүхдийн концерт, Галакси кино театрын үйлчилгээний үнэ ороогүй.
Мандатыг сумын төвийн байршил, үйл ажиллагааны цэгүүдийг харуулсан газрын зураг, хөтөлбөр дагалдана.
Үйлчилгээ, үйл ажиллагааны бүх мэдээллийг 99074355, 95144470 дугааруудаас авч болно.

Сэтгэгдэл