Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

“ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД” Гэрэл зургийн үзэсгэлэн 2013.02.28-03.18-нд Монголын Уран Зургийн Галерейд дэлгэх гэж байна.
Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Тархан Суурьшсан Монголчууд ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах юм.

Үзэсгэлэнд: 
• Зүчи хааны бунхан
• Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь
• Хубилай хааны байгуулсан Одон орны төв
• Захирагч Үлэгбэхийн байгуулсан Одон орны төв
• Аргун хааны зуны ордны туурь
• Өлзийт хааны ордон
• Төмөр хааны бунхан
• Монгол хаадын дэлдүүлсэн зооснууд (Эзэнт гүрний үеийн 50ш зоос)
• Дундад ази дах “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл зураг
• Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх Ухааны Академи, Их Сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зураг тавигдна.

Үзэсгэлэнг Соёл судлаач Ц.Санчир тайлбарлана.

Сэтгэгдэл