Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам спортын 15 төрлөөр эх орон даяар зохион байгуулагдаж байна. Их наадмын цана, тэшүүр, шатрын тэмцээнүүд амжилттай явагдаж 30 их, дээд, сургуулийн 400 гаруй оюутан залуучууд хамрагдаж шилдгүүд тодорчээ.
Тус наадмын нийслэлийн бүсийн сагсан бөмбөгийн тэмцээн 2 сарын 23-24-ний өдрүүдэд МУБИС, ШУТИС, МУИС-ийн Худалдааны сургууль, ЭМШУИС-ийн спорт зааланд тус тус явагдана. Тэмцээнд нийслэлийн 15 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 300 гаруй оюутан тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Эрэгтэйчүүдийн багийн А бүсэд Мон УБИС, МУБИС, Аварга БТДС, ҮБТДС, B бүсэд ХүмУИС, Мон-Алтиус, ШУТИС, C бүсэд ХААИС, БХИС, МоҮИС, Хууль сахиулах ИС, D бүсэд Отгонтэнгэр ИС, МУИС, ЭМШУИС зэрэг багууд багтсан байна. Харин эмэгтэй багийн А бүсэд Аварга БТДС, ЭМШУИС, Отгонтэнгэр ИС, В бүсэд ҮБТДС, МоҮИС, Хүнс ТК, Мон УБИС, С бүсэд Мон-Алтиус, МУИС, ШУТИС, D бүсэд БХИС, ХААИС, МУБИС тус тус оноолт таарчээ.
Энэхүү нийслэлийн бүсийн сагсан бөмбөгийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 багийн оюутан тамирчид 3 сарын 11-15-ны өдрүүдэд зохиогдох шигшээ тэмцээнд оролцох болзлыг хангах юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 2 сарын 23-ны өдрийн 12:00 цагт ШУТИС-ийн спорт зааланд болно. Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбооны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцоно.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

Сэтгэгдэл