"Сонгодог урлаг-II" үндэсний хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2011 оны 05 дүгээр сарын 11-ны өдөр.                                                                Дугаар 157                                            Улаанбаатар хот                                

 

Хөтөлбөр батлах тухай


 Улсын Их  Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Төрөөс баримтлах Соёлын бодлого"-ын 3.1 дэх заалт, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 4.6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сонгодог урлаг-II" үндэсний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.
 
2.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцож, Боловсрол, соёл, шинжлэх ухааэы сайдын төсвийн багцад үе шаттайгаар жил бүр тусган санхүүжүүлэхийг  Сангийн  сайд С.Баярцогтод үүрэг болгосугай. 

3. "Сонгодог урлаг-II" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж дүнг жил бүр Засгийн газарт танилцуулахыг  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.      

   
                               Монгол Улсын Ерөнхий сайд                                                   С.БАТБОЛД
 
                                Боловсрол, соёл, шинжлэх
                                           Ухааны сайд                                                                 Ё.ОТГОНБАЯР

 

 

Засгийн газрын 2011 оны 157 тоот
тогтоолын  хавсралт

  


"СОНГОДОГ УРЛАГ-II"  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

 


Монгол Улсын Yндсэн хууль, "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого", Төрөөс баримтлах соёлын бодлого,

Соёлын тухай хууль зэрэг төрийн бодлого, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг  баримт бичигт сонгодог урлагийг төрийн ивээлд байлган судлан сурталчлах,  хөгжүүлэх талаар заасан. Энэхүү бодлогын  баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2001 оны 266 дугаар тогтоолоор "Сонгодог урлаг"  хөтөлбөр /2001-2008/-ийг үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой хослуулан хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах, хүн амын гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, шинэ уран бүтээл туурвиж урын сангаа баяжуулан дэлхийн болон  өрнө, дорнын  сонгодог урлагийн хөгжлийн түвшинд хүргэх зорилго, зорилтын хүрээнд батлан хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд  дуурь, балет, симфони зэрэг уран бүтээлийг шинээр болон сэргээн тавьсны үр дүнд сонгодог урлагийн урын сан баяжиж, уралдаан наадмууд тогтмолжиж, уран бүтээлчдийн ур чадвар өсөж, сонгодог урлагийн үзэгчдийн тоо нэмэгдсэн байна.

Дуурь бүжгийн эрдмийн  театр, Улсын драмын  эрдмийн  театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони болон Улсын цирк, Хөгжим бүжгийн коллеж зэрэг байгууллагуудад хөгжмийн зэмсэг, гэрэл дууны тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийгдэж, манай улсын соёл, урлагийн салбарын хөгжилд тодорхой үр дүн гарсан байна.
 
Ийнхүү "Сонгодог урлаг" хөтөлбөр хэрэгжсэнээр зарим ахиц дэвшил гарсан хэдий ч зэрэгцээ цаашид сонгодог урлагийн урын санг улам бүр баяжуулж, хүртээмжийг тогтворжуулахын тулд уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, мэргэжлийн урлагийн байгууллагуудын тогтвортой ажиллагааг  баталгаажуулсан эдийн засаг, санхүүгийн нөхцлийг бүрдүүлэх,  сонгодог урлагийг түгээн  дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагааг эрчимжүүлж,  хүүхэд залуучууд, иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага их  байна. 

 Хоёр. Хөтөлбөрийн зорилго

 
2.1. Сонгодог урлагаар дамжуулан хүн амд гоо зүйн  мэдлэг  боловсрол олгох, олон нийтийн оролцоо, нийгмийн түншлэлд тулгуурлан сонгодог урлагийг сурталчлах үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр ашгийг өргөжүүлэх замаар:

2.1.1. Сонгодог урлагийг  хөгжүүлэх, сурталчлахад чиглэсэн эрх зүй, менежмент, санхүүжилтийн  таатай орчин бүрдүүлэх,

2.1.2. Сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагааг дэмжих,

2.1.3. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, уран  бүтээлчдийн тасралтгүй сурах, хөгжих, ажиллах боломжийг  нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим


3.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомж, бусад хөтөлбөр, төсөлтэй, уялдуулах;

3.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нээлттэй, хүртээмжтэй,  төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, сонирхогч талын эрэлт хэрэгцээ, оролцоог хангасан байх;

3.3. сонгодог урлагийн үр өгөөжийг иргэн бүр хүртэх боломжийг бий болгох.

Дөрөв.  Хөтөлбөрийн зорилт


           
Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж, дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1. Сонгодог урлагийг хөгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын оновчтой  тогтолцоо, эрх зүй, санхүүжилтийн таатай орчин  бүрдүүлэх;

4.1.1. мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх;

4.1.2. мэргэжлийн  урлагийн байгууллагын  үйл ажиллагаа, орчин нөхцөлд тавигдах ерөнхий шаардлагыг тодорхойлж, дэвшилтэт техник, технологийг  нэвтрүүлэх замаар төрийн өмчийн театр, чуулгуудын материаллаг баазыг бэхжүүлэх;

4.1.3. хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сонгон  шалгаруулалт явуулах, төслийн уралдааны чиглэл болон болзол, шалгуургүзүүлэлтийг тодорхойлох;

4.1.4. төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан сонгодог урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, санхүүгийн дэмжлэгийн  үр ашигтай хэлбэрүүдийг  нэвтрүүлэх;   

4.1.5. сонгодог урлаг хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийн  эх үүсвэрийг бүрдүүлэх, улсын болон орон нутгийн төсөвт жил бүр хөрөнгө тусган санхүүжүүлэх;

4.1.6. мэргэжлийн урлагийн  байгууллагын үйл ажиллагааны орлогоос сонгодог урлагийг  сурталчлах, шинэ уран бүтээл туурвих, хүний нөөц бүрдүүлэхэд зориулан зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх.

4.2. Сонгодог  урлагийн урын  санг баяжуулах, уралдаан наадам, арга хэмжээ зохион байгуулах,  сурталчлахад чиглэгдсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

4.2.1. дуурь, балет, хөгжим, драмын жүжгийн бүтээлийг шинээр болон сэргээн тавих;    

4.2.2. аймаг, нийслэлээс алслагдсан дүүрэг, сумдын иргэдэд сонгодог урлагийн шилдэг уран  бүтээлийн тоглолтыг хүргэж, соёлын үйлчилгээг өргөжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулах;   

4.2.3. сонгодог бүтээлийн тайз, хувцас, бичлэг, дарамж (клавир), удирдбар (партитура)-ыг хадгалж хамгаалан, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
 
4.2.4. уран бүтээлчдийг олон улсын хэмжээний уралдаан наадамд оролцуулах;

4.2.5. сонгодог урлагийн уралдаан, наадмыг орон нутаг, улс, олон улсын хэмжээнд өргөжүүлэн  зохион байгуулах;

4.2.6. хүүхдэд урлагийн боловсрол олгоход чиглэгдсэн  сургалт, сурталчилгааны ажлыг  зохион байгуулах;  

4.2.7. дэлхийн болон үндэсний дүрслэх урлагийн сонгодог бүтээлийг  дэлгэн үзүүлэх, энэ чиглэлийн судалгаа, сурталчилгааны үйл ажиллагааг эрхлэх урлагийн галлерей байгуулах  асуудлыг судлан, төсөл боловсруулах;

4.2.8. уран  бүтээлчдийг алдаршуулах, тэдний уран бүтээлийг сурталчлах ажлыг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах;

4.2.9. сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн санал, санаачилгыг дэмжих.

4.3. Сонгодог урлагийн мэргэжлийн  боловсон хүчнийг бэлтгэх, давтан  сургах,  тэднийг тасралтгүй хөгжих нөхцөл, боломжоор хангахад дэмжлэг үзүүлэх.

4.3.1. ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн стандарт, сургалтын агуулга, хөтөлбөрт сонгодог урлагийн талаар зохих мэдлэгтэй болгоход чиглэгдсэн  сэдвийг тусгаж, сурагчдын сонгон суралцах боломжийг нэмэгдүүлэх;

4.3.2. дотоод, гадаадын мэргэжлийн  урлагийн сургуульд  элсэгчдийн  хувь,  хэмжээг  нэмэгдүүлэх  замаар сонгодог урлагийн мэргэжлийн боловсон хүчин   бэлтгэх,  тэдэнд  зориулсан  ажлын  байрыг  бий  болгох,  захиалгаар  сургах,  энэ  чиглэлээр  суралцагчдад  хөнгөлөлт  үзүүлэх, урамшуулах;

          4.3.3. урлагийн байгууллагад мэргэжлээрээ  үр  бүтээлтэй ажиллаж  байгаа  залуучуудыг  давтан  сургах, дадлагажуулах  талаарх  ажил  олгогчоос гаргаж буй  санаачилгыг  дэмжих;

       4.3.4.iнмэргэжлийн урлагийн сургуулийн багш нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор  тэднийг төрөлжсөн сургалтад хамруулах, мэргэжлийн багш нарыг гадаадаас урьж  ажиллуулах;

        4.3.5.хтөвийн болон орон нутгийн  мэргэжлийн  урлагийн байгууллагын удирдлага, уран бүтээлч, ажилтны мэргэжил, мэдлэгийг  дээшлүүлэх, сургалт зохион байгуулах,

        4.3.6. мэргэжлийн урлагийн  байгууллагын ажлын  байрны судалгаа, хэрэгцээ шаардлага  дээр үндэслэж,  нэн шаардлагатай мэргэжлээр суралцагч элсүүлэх, тэдний суралцах идэвхи, сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилгооршБоловсрол, соёл, шинжлэхгухааныгсайдынгнэрэмжитр тэтгэлэг олгох бий болгон, түүний олгохuжурамiболовсрууланобатлуулах;

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт.


5.1. "Сонгодог урлаг-II" үндэсний хөтөлбөрийн зорилтыг 2011-2016 онуудад  хэрэгжүүлнэ.

5.2. Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь  эх үүсвэрээс  санхүүжүүлнэ:

-улсын болон орон нутгийн  төсөв;

-соёл, урлагийг дэмжих сангийн  хөрөнгө;

-гадаад орон, олон улсын байгууллагын хандивын хөрөнгө;

-аж ахуйн  нэгжийн хандивын хөрөнгө;

-бусад эх үүсвэр.
 

Хэрэгжүүлэх хугацаа

   Улсын төсвөөс   /Сая.төг/

2011 он

1,495.0

2012 он

2,215.0

2013 он

2,138.0

2014 он

2,303.0

2015 он

2,211.0

2016 он

1,478.0

Нийт

11,840.0

 

Зургаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:

6.1. Засгийн газар

 
-       хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нягт уялдуулах;

-       хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;

-       хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвхи санаачлагыг дэмжих.

6.2. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:

-       хүн төрөлхтний соёлын үнэт өв сонгодог урлагийн түүх, уламжлал, урлагийн бүтээлийг туурвиж иргэдэд хүргэх зорилгоор тэдгээрийг судлан сурталчлах, өвлөн уламжлуулах, бүтээн туурвих, хамгаалах ажлыг зохион байгуулах;

-       сонгодог урлагийг хөгжүүлэх стратегийг тодорхойлж, түүнийг үе шаттай хэрэгжүүлэх, сонгодог урлагийг  хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх;

-       төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, сонгодог урлагийг дэмжих сонирхогчдын нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах;

-       сонгодог урлагийг дэмжих чиглэлээр идэвхитэй, тодорхой үр дүнтэй ажилласан хамтлаг, нэгдэл, холбоо, авъяастнуудыг урамшуулан дэмжих;

-       хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бусад байгууллагуудаас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх.

6.3. Нутгийн захиргааны байгууллагууд:

-       хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

-       хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага /орон нутгийн хэвлэл, мэдээлэл, соёл, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж/, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж удирдлагаар хангаж ажиллах.

6.4. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд:

-       сонгодог урлагтай холбогдох сурталчилгаа, нийтлэл, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн чанарыг дээшлүүлж, арга хэлбэрийг боловсронгуй болгох;

-       сонгодог урлагийн уран бүтээлч, авъяастныг дэмжин, тэдний бүтээл, авъяас чадварыг нийтэд сурталчлах.
 

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион  байгуулалт

 

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, хэрэгжилтэд  хяналт тавих үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

7.2. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах ажлыг  Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг - Соёл, урлагийн хороо хариуцна.

7.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг аймаг, нийслэлийн  боловсрол, нийслэлийн боловсрол, соёлын газар, сонгодог урлагийн талаар сургалт, сурталчилгаа явуулах үүргийг мэргэжлийн соёл, урлагийн байгууллага хариуцна.

7.4. Соёл, урлагийн хороо нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан ажлаа жил жилээр төлөвлөн хэрэгжүүлж, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв  байгууллагад тайлагнана.

7.5. Соёлын асуудал хариуцсан  төрийн захиргааны төв байгууллага нь  хөтөлбөрийн үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хөтөлбөрийн явц,  үр дүнг жил бүр Засгийн газарт танилцуулна.  

Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур  үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ.

8.1. Хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн орчин болон үйл ажиллагаа, стандартын байдалд хөндлөнгийн шинжээчийн хийсэн үнэлгээ, дүгнэлт;

8.2.  Сонгодог  урлагийн  уралдаан,  наадам,  сургалт,  зөвлөгөө, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, түүний үр нөлөө, тэдгээрийн үр дүн, төрийн бус байгууллага, иргэдийн оролцооны өсөлт;

 8.3. лСоёлын байгуулагын хүний нөөцийн чадавхи сайжирсан  байдал, уран бүтээл туурвилын тоо, чанарын өсөлт;

 8.4.шСонгодог урлагийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн урлагийн байгууллагын техник, технологийн шинэчлэл олон улсын стандартын түвшинд нийцсэн байдал. 

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР