• Нүүр хуудас
  • /
  • Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд ирүүлэх уран бүтээлд тавигдах шаардлага

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд ирүүлэх уран бүтээлд тавигдах шаардлага

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ИРҮҮЛЭХ УРАН БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.1  Хүүхдийн сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн ололтыг ойлгомжтой байдлаар харуулсан,  ямар нэгэн хэлбэрээр олны хүртээл болж байгаагүй шинэ бүтээл байхаас гадна:

1.1.1     Уран сайхны киноны зохиол,  Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

·      Уран сайхны кино зохиол нь зарлагдсан сэдвийн хүрээнд 70-90 минут үргэлжлэхүйц хэмжээний киноны зохиол байх

·      Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол нь зарлагдсан сэдвийн хүрээнд 30-40 минут үргэлжлэх киноны зохиол байх /15-аас доошгүй ангитай байна/

·      Зохиолд хэрэглэж буй үг, өгүүлбэр нь хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон энгийн хэллэгтэй байх

·      Кино зохиол нь мэргэжлийн кино зохиолын программ болох Celtx,  Final graft, Adobe Story нарын аль нэгийг ашиглан бичиж PDF хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар ирүүлэх

·      Киноны үргэлжлэх хугацааг сцений тоотой нягт уялдуулсан байх

·      Зохиолын товч агуулга, дэлгэрэнгүй агуулга, сэдвийн хураангуйг зохиолын хамт хавсаргах

1.1.2     Драмын жүжгийн зохиол

·      Өнөө үеийн хүүхэд багачуудын бодол сэтгэхүй, хөгжлийн онцлогт тулгуурласан байх

·      Зохиол нь уралдааны зарлагдсан сэдвийн хүрээнд 60-80  минут үргэлжлэхүйц бүрэн хэмжээний драмын жүжгийн зохиол байна.

1.1.3     Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол

·      Хөгжмийн зохирол /гармони/, хэмнэл /ритм/, зохиомж, цомнол зэрэг нь өнөө үеийн хүүхдийн хөгжмийн мэдрэмж, хөгжил, гоо зүй, сэтгэлгээний цар хүрээг харгалзсан байх;

·      Зохиол нь зарлагдсан сэдвийн хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжмийн илэрхийлэл, түүнд зохицсон цомнолын үгтэй байх;

·      Хөгжмийн клавир, зохиолын цомнол /либретто/ бүхий 50-70 минут үргэлжлэхүйц зохиол байх;

·      Хөгжимт жүжгийн үндсэн дүрүүд нь хүүхэд, шаардлагатай дүрүүд нь том хүн байж болно.

·      Зохиолыг сонсохоор ирүүлэх бөгөөд хөгжимт жүжгийн дан хөгжмийн хэсгээс 3-5 мин, гол, туслах дүрийн дуучны хоолойн бичлэг, хөгжмийн найруулгын хамт 3-5 минутад багтаан СD бичүүлж хавсарган ирүүлэх.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 301 тоот. Харилцах утас: 264942 Цахим шуудан: info@culture.gov.mn

 

 

БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ

 

 

 

______________хот                                                                                2017 оны__дугаар

аймаг, сум, дүүрэг                                                                                   сарын__-ны өдөр

 

 

Бүтээл ашиглах /онцгой эрх, зарим эрх аль болохыг доогуур нь зурна/-ыг зөвшөөрөх энэхүү гэрээг нэг талаас ______________________________________/эцгийн нэр, нэр/ ___________________ тоот регистртэй , /цаашид “Зохиогч” гэнэ/, нөгөө талаас _________________________________________________________/эцгийн нэр, нэр/ ___________________ тоот регистртэй , /цаашид “эрх авагч” гэнэ/ нар /цаашид хамтдаа талууд гэнэ/ Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийг  хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр энэхүү гэрээг байгуулж байна.

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.    Тус гэрээ нь Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор баталсан Хүүхдэд зориулсан уран бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай журмын дагуу зохион байгуулсан 2017 оны уран бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулна.

1.2.    Талууд гарын үсэг зурснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.

1.3.    Гэрээнд заасан нөхцлийг хоёр тал биелүүлснээр энэхүү гэрээ дуусгавар болно.

 

Хоёр. Бүрэн зөвшөөрөл олгох бүтээл

 

2.1      Зохиогчийн дараахь нэр бүхий ____________________________________________ __________________________________________________________________________ __________________________________ /бүтээлийн нэр бичих/ бүтээл байна.

2.2      Энэхүү бүтээлнь ____ онд туурвисан байна.

2.3      Энэхүү гэрээнд заасан бүтээлд зохиогч өөрийн эдлэх бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой бүрэн эрхийг бүрэн гүйцэд / 100 хувь/ эдлэхийг эрх авагч /бүтээл ашиглах этгээд/- д зөвшөөрсөн байна.

2.4      Бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой эрхийн гэрээг  _ жилийн хугацаатай байгуулж гэрээний хугацаа дуусахад эрхийг зохиогчид буцаан шилжүүлэх болно.

2.5      Бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой эрх гэдэгт бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах болон бусад бүхий л арга хэлбэрээр ашиглах онцгой эрхийг ойлгоно./цаашид бүтээлийн онцгой эрх гэнэ/.

 

Гурав. Зохиогчийн эрх, үүрэг

 

3.1      Энэхүү гэрээгээр шилжүүлж буй бүтээл нь зохиогч миний хууль ёсны бүтээл мөн бөгөөд энэхүү гэрээгээр шилжүүлж байгаа бүтээлийн онцгой эрхийг гуравдагч этгээдэд бүрэн болон хэсэгчлэн шилжүүлээгүй болохоо баталж байна. Хэрэв үүнтэй холбогдсон маргаан, зөрчил гарвал түүний хариуцлага, төлбөр, зардал, ирээдүйд гарах алдагдлыг зохиогч бүрэн хариуцна.

3.2      Зохиогч нь _жилийн хугацаанд тухайн бүтээлдээ эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах ямар ч онцгой эрх эдлэхгүй, зөвхөн амины эрх буюу зохиогч байх, нэрээ дурдуулах, зохиомол нэр ашиглах эрхээ саадгүй эдэлнэ.

3.3      Гэрээнд заасан бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч нь зөвхөн эрх авагчийн бичгээр хийсэн зөвшөөрлийн үндсэн дээр эдэлнэ.

3.4      Зохиогч ба энэхүү гэрээнд хамаарах сэдэв, салбарт бүтээлээ чөлөөтэй туурвих эрхтэй, гагцхүү энэ гэрээнд заасан бүтээлийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх болон олон нийтийг төөрөгдүүлэх адил утга, агуулгатай бүтээлийг цаашид хийхгүй болохыг баталж байна.

 

Дөрөв. Бүтээл ашиглах этгээдийн эрх үүрэг

 

4.1      Энэхүү гэрээний бүтээлийн эд хөрөнгийн буюу бүтээл ашиглах онцгой эрхийг бүтээл ашиглах этгээд нь Монгол Улсын Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.2-д заасанэрхийг бүрэн эдэлнэ.

4.2      Бүтээл ашиглах этгээд нь бүтээл ашиглах онцгой эрхээ эдлэхдээ бүтээлийг гажуудуулах, дордуулахгүй байх болон зохиогчийн амины буюу эдийн бус баялагийн эрхийг хөндөхгүй байх үүрэгтэй.

4.3      Бүтээл ашиглах этгээд нь бүтээл ашиглах онцгой эрхээ_ хугацаанд ганцаар бүрэн эдэлнэ.

 

Тав. Талуудын хариуцлага

5.1      Талууд энэхүү гэрээнд заасан нөхцлийг урьдчилан гүйцэд уншиж танилцсан, гэрээний бүх нөхцлийн талаар харилцан саналаа илэрхийлж тохиролцсон бөгөөд талууд бүрэн дүүрэн ойлголтыг авсан байх ёстой.

5.2      Талууд гэрээнд заасан  хугацаанд гэрээний нөхцөл шаардлагыг бүрэн хүлээж, гэрээний нөхцөл зөрчигдсөнөөс үүсэх хариуцлагыг холбогдох тал бүрэн хариуцна.

 

Зургаа. Бусад заалт

 

6.1      Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдэд хамаарахгүй.

6.2      Гэрээнд нэмэлт өөрчлөлт орвол талууд харилцан тохиролцон гарын үсэг зурж, баталгаажуулах бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг болно.

6.3      Энэхүү гэрээний нөхцөл, заалттай холбоотой маргаан гарвал талууд аль болох хэлэлцээ хийх аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

6.4      Энэхүү гэрээг _____ оны ____ сарын ____ -ны өдрөөс адил хүчинтэй хоёр хувь үйлдэж талууд тус бүрт нэг хувь хадгалагдана.

 

 

Гэрээ байгуулсан:

 

Зохиогч:                                                                                   Эрх авагч:

 

________________                                                           ____________________

         /нэр/                                                                                             /нэр/

 

________________                                                            _____________________

    /гарын үсэг/                                                                             /гарын үсэг/

 

 

Регистрийн №____________________           Регистрийн №______________________ 

Холбоо барих утас________________Холбоо барих утас__________________

Ажлын газрын хаяг, утас:___________   Ажлын газрын хаяг, утас:_____________                                                                                          

________________________________                      __________________________________

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР