"Монгол цуур" үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2014 оны 72 дугаар

                                                                               тогтоолын хавсралт

 

“МОНГОЛ ЦУУР”  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР



1. Нийтлэг үндэслэл

 

Монголын нүүдэлчдийн үндэсний сонгодог, уламжлалт соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл, зүйл болох Монгол Алтайн Урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг нь үеэс үед өвлөгдөн уламжлагдсаар ирсэн боловч, өнөө цагт өвлөн уламжлагч эзэнтэйгээ хамт мартагдан алга болж, устах нөхцөл байдалд хүрээд байна.

 

Үүнтэй холбогдуулан  Монгол Улс цуур хөгжмийн уламжлалт урлагийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад 2009 онд бүртгүүлсэн билээ.

 

Цуур хөгжмийн урлаг бол үе үеийн цуурчдын авьяас билэг, уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын сан, цуурдах эрдэм, арга барил бүхий соёлын өвөрмөц, нандин өв юм. Цуурын олон зүйл аяз, татлагууд нь нот (эгшгийн бичээс)-оор биш зөвхөн тухайн авьяас билэгтний онцгой ой тогтоомж, сонсгол, мэдрэхүйгээр өнө эртнээс өнөөдрийг хүртэл үеэс үед уламжлагдаж ирсэн учраас өвлөн уламжлагч эзэнтэйгээ хамт алга болох эрсдэл ихтэй байна.

 

Баруун Монголын урианхайн цуурдах урлагийг өвлөн уламжлагч, сүүлчийн нэрт төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсны амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан түүний үр хүүхэд, ач, зээ нар, нутгийн зарим авьяастан зэрэг цөөн тооны хүмүүс л өнөө үед энэхүү ховор нандин урлагийг өвлөн аварч үлдэх итгэл найдвар болоод байна.

 

Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, монгол цуур хөгжмийн урлагийг судлаач эрдэмтэд санаачлан 2006 оноос “Хүннү цуурчдын холбоо” ТББ байгуулан ажиллаж байна. Тус холбооноос ирээдүйн цуурчдыг бэлтгэх анхан шатны сургалтыг Улаанбаатар хот, Орхон, Ховд, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулснаар  цөөн тооны өсвөрийн цуурчдыг бэлтгээд байна. Гэвч багш, шавь нарын тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, төрөөс үзүүлэх  санхүүгийн дэмжлэг хомс  байгаа нь цуур хөгжмийн гайхамшигт урлагийг хадгалж хамгаалан, өвлөн уламжлуулахад хүндрэл бэрхшээл учруулж байна.

 

Олон зууны тэртээгээс өвлөн уламжилж ирсэн цуурын урлаг, цуурдах эрдэм, уламжлалт урын сан, цуурын урлал, холбогдох зан үйлийг сэргээж, орчин цагийн сургалтын тогтолцоог төлөвшүүлэн залгамж чанарыг хадгалах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Конвенциуд, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно.

 

2. Үндэсний хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл

 

2.1. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг  хамгаалах тухай Конвенци (2003 он);

 

2.2. ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Конвенци (2005 он);

 

2.3. Монгол Улсын Соёлын тухай хууль (1996 он);

 

2.4. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль (2001 он);

 

2.5. “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” (2008 он);

 

2.6. “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” (2012 он).

 

3. Үндэсний хөтөлбөрийн зорилго

 

3.1. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж,  хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх, цуур хөгжим, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс санхүүгийн бодитой дэмжлэг  үзүүлэхэд оршино.

 

4. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд

баримтлах зарчим

 

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомж, бусад хөтөлбөр, төсөлтэй уялдуулах;

 

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, ардын авъяастан, судлаач, сонирхогч талын эрэлт хэрэгцээ, оролцоог хангасан байх.

 

5. Үндэсний хөтөлбөрийн зорилт

 

5.1. Монгол цуурыг хадгалж хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

 

5.2. Монгол цуурын судалгааг хөгжүүлэх;

 

5.3. Цуурын албан ба албан бус сургалтын үр ашигтай арга хэлбэрийг олж тогтоон, сургалтад хэрэглэх;

 

5.4. Цуур хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, ардын авъяастны санал, санаачилгыг дэмжих;

 

5.5. Цуурын урлаг, цуурчдын төрөлжсөн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх;

 

5.6. Цуурчдыг хөхиүлэн дэмжиж алдаршуулах.

 

6.  Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл

          ажиллагааны төлөвлөгөө, төсөв

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа (он)

Хариуцах байгууллага

Санхүүжилт (сая төгрөгөөр)

6.1. Монгол цуурыг хадгалж хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

6.1.1.

Биет бус соёлын өвийг хадгалж хамгаалахтай холбогдсон дүрэм журам боловсруулж, батлуулах.

2014

-Соёл спорт, аялал жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

-

2015

-

2016

-

6.2. Монгол цуурын судалгааг хөгжүүлнэ.

6.2.1.

-Цуур хөгжмийн уламжлалт урлагийн суурь судалгаа хийх:

-Цуур хөгжмийн зэмсэг судлалын судалгаа;

-Цуурдах арга барил, урын сангийн судалгаа;

-Цуурын соёл, зан үйлийн судалгаа;

-Цуурын танхимийн болон шавь сургалтын судалгаа;

-Цуурын өвлөн уламжлагчдын судалгаа;

-Цуур болон цуур төст хөгжмийн харьцуулсан судалгаа.

2014

 

-Соёлын өвийн төв

-Соёл, урлаг судлалын  хүрээлэн

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

 

8.0

2015

10.0

2016

10.0

6.2.2.

“Монгол цуурын өв уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, дугуй ширээний цуврал ярилцлага зохион байгуулах.

2014

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

-Соёл урлаг

судлалын хүрээлэн

-“Хүннү

цуурчдын холбоо”-ТББ

2.0

2015

3.0

2016

3.5

6.2.3.

Цуур хөгжмийн уламжлалт урлаг судлалын олон улсын симпозиум, фестиваль зохион байгуулах

2016

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

50.0

6.2.4.

“Монгол цуур” судалгааны бүтээл хэвлүүлэх

2016

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

-Соёл урлагийн их сургууль

6.0

6.3. Албан ба албан бус сургалтын үр дүнтэй

арга хэлбэрээр цуурын сургалт явуулна.

6.3.1

Цуурын сургагч багш, судлаачдыг бэлтгэх, цуурын танхимийн болон шавь сургалт явуулах арга хэмжээ зохион байгуулах

2014

-Соёл урлагийн их сургууль

-Хөгжим бүжгийн коллеж

-Соёлын өвийн төв

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

-Орон нутгийн театр, чуулга, соёлын төвүүд

6.0

2015

8.0

2016

8.0

6.3.2.

Соёлын өвийн төвийн дэргэд цуурын шавь сургалтын төв байгуулах

2016

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

6.0

6.3.3

Цуурын сургалтын хөтөлбөр боловсруулах

 

 

2014

 

 

-Боловсрол

шинжлэх ухааны яам

-Соёлын өвийн төв

-Соёл урлагийн их сургууль

-Хөгжим бүжгийн коллеж

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

2.0

6.4. Цуур хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэсэн

төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс,

ардын авъяастны санал, санаачилгыг дэмжинэ.

6.4.1.

Улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулдаг ардын уламжлалт урлагийн наадам, уралдаан, гадаад оронд зохион байгуулдаг монголын соёлын өдрүүдэд цуурчдын төлөөлөл, цуур хөгжмийн урлагийн төрөл, зүйлийг оролцуулж байх;

 

2014

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

5.0

2015

5.0

2016

5.0

6.4.2.

Цуур хөгжмийн сургалтад зориулж DVD, хавсралт бүхий гарын авлага хэвлэнэ.

(аймаг, нийслэлийн номын сангууд, сум, дүүрэг, соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тараах)

 

2014

-Соёлын өвийн төв

-Соёл урлагийн их сургууль

-Хөгжим бүжгийн коллеж

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

 

5.5

6.4.3.

“Монгол цуурын аялгуун дээжис” CD хэвлүүлж, номын сан, сум дүүрэг, сургуулиудад түгээнэ.

 

2015

-Соёлын өвийн төв

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

-Соёл, урлаг судлалын хүрээлэн

 

 

 

4.5

6.4.4.

Цуур хөгжмийн уламжлал, түүнтэй холбогдол бүхий зан үйл, ёс заншлыг харуулсан 2 баримтат кино бүтээх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах

 

 

2015

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-ЮНЕСКО-гийн Монголын

үндэсний комисс

-Соёлын өвийн төв

-Соёл урлагийн их сургууль

-Хөгжим бүжгийн коллеж

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ

 

 

5.0

 

2016

 

5.0

6.4.5.

“Монголын цуурчид” намтар судлалын ном хэвлүүлнэ.

 

2015

-Соёлын өвийн төв

 

 

3.0

6.4.6.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цуврал нэвтрүүлэг бэлтгэж, 

сурталчилгаа явуулна.

2014

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

-Соёл, урлаг судлалын хүрээлэн

2.0

2015

2.0

2016

2.0

6.4.7.

Урианхайн нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурчдын наадмыг баруун бүсэд зохион байгуулна.

 

2015

 

 

 

-Соёл, спорт, аялал жуулчлалын яам

- Соёлын өвийн төв

-“Хүннү цуурчдын холбоо”-ТББ Ховд аймгийн ЗДТГ, ССАЖ-ын газар

 

 

 

14.0

 

 

6.5. Цуурын урлаг, цуурчдын төрөлжсөн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлнэ.

6.5.1.

Соёлын өвийн улсын бүртгэл- мэдээллийн санг жил бүр цуур хөгжмийн төрөл, зүйлээр баяжуулах

2014

-Соёлын өвийн төв

-

2015

2016

6.5.2.

Цуур урлал, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг дэмжих

2015

-Соёл, спорт, аялал жуулчлалын яам

-Соёлын өвийн төв

 

5.5

6.6. Цуурчдыг хөхиүлэн дэмжиж алдаршуулна.

6.6.1.

Цуур хөгжим, цуурдах урлагийг нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнаж урамшуулах

2014

-Соёл, спорт, аялал

жуулчлалын яам

 

5.0

2015

5.0

2016

5.0

Нийт дүн

201.0

 

7. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх

хугацаа, санхүүжилт

 

7.1.  “Монгол цуур” хөтөлбөрийг 2014 - 2016 онд хэрэгжүүлнэ;

 

7.2.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт (санхүүжилтийг 2014, 2015, 2016 оны улсын төсөвт тусгана).

 

Хэрэгжүүлэх хугацаа (он)

Улсын төсвөөс гаргах хөрөнгө (сая төг)

2014

                                             35.5

2015

                                             65.0

2016

                                            100.5

Дүн

         201.0

 

8. Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд

соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв, нутгийн

 захиргааны байгууллагын хүлээх үүрэг

 

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нягт уялдуулах;

 

8.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллах;

 

8.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ардын авъяастны оролцоо, санаачилгыг дэмжих;

 

8.4. Цуур хөгжим, цуурдах урлагийг судалж сурталчлах, өвлөж уламжлуулах, хадгалж хамгаалах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

 

 

8.5.  Төв, орон нутгийн мэргэжлийн соёл, урлагийн байгууллага, цуурын урлагийг дэмжигч, сонирхогчдын нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

 

8.6. Цуурын урлагийг дэмжих чиглэлээр тодорхой үр дүнтэй ажилласан хамтлаг, нэгдэл, холбоо, авъяастнуудыг урамшуулан дэмжих;

 

8.7.  Үндэсний хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжилтэд  нь хяналт тавих;

 

8.8. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, соёл, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.

 

9. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,

зохион байгуулалт

 

9.1. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

 

9.2. Үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг Соёлын өвийн төв зохицуулан зохион байгуулж, биелэлтийг жил бүр соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

 

9.3. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана.

 

10. Үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

 

10.1. Цуурын урлагийг өвлөн уламжилж хөгжүүлэх эрх зүйн орчин сайжирсан байна;

 

10.2. Монгол цуурын суурь болон хавсарга судалгаа бүрэн хийгдсэн байна;

 

10.3. Цуурч-ардын авъяастны тооны өсөлт;

 

10.4. Цуур хөгжим, цуурдах урлагийн талаар хэвлүүлсэн ном, хэрэглэгдэхүүн, баримтат киноны чанар, агуулга, хүртээмж, тоо ширхэг;

 

10.5. Цуурын урлагийн үзлэг, наадам, уралдаан, шавь болон танхимийн сургалт, сурталчилгаа, судалгааны нэр төрөл, тоо хэмжээ, чанар, төрийн бус байгууллага, иргэд, ардын авъяастны оролцооны өсөлт;

 

10.6.  Цуурчдын талаархи бүртгэл мэдээллийн сангийн баяжилт.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР