Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-27
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төвүүдэд кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээх ажлын эхлэл болгож улсын хэмжээнд 2013 онд кино төхөөрөмж суурилуулсан 15 аймгийн 33 соёлын төвийн “Кино техникийн ажилчдад зориулсан сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын үндэсний музейн байранд зохион байгууллаа.

Тус сургалт арга хэмжээний хөтөлбөрт Протех ХХК-ны инженер Г.Галмандах кино төхөөрөмжийн талаар онолын болон техникийн мэдлэг, мэдээлэл өгч сургалтанд оролцогчдоор дадлага ажил хийлгэсэн бөгөөд “I Cinema” кино театрын захирал Х.Жигжидсүрэн “Орон нутагт баримтлах кинотеатрын маркетинг, менежмент” сэдвийн хүрээнд илтгэл тавьж өөрийн кино театрын зүгээс хамтран ажиллах ажил хэрэгч саналуудыг тавьсан юм.

Сургалт, арга хэмжээний хүрээнд зохион байгуулагчид, оролцогчдын зүгээс олон санал санаачилгууд гарсан ба цаашид кино төхөөрөмж байршуулаагүй аймаг, сумдад кино цэгийг нэмж байгуулах, кино төхөөрөмж худалдан авах санхүүжилт, киног шууд дамжуулан цацах шинэ сувагтай болох асуудлыг судлан шийдвэрлэх зэрэг олон асуудлууд хөндөгдсөн бөгөөд сургалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  оролцогчдод сертификат гардуулсан юм.

 

Улсын хэмжээнд “Кино төхөөрөмж” суурилуулсан соёлын төв, ордон

Аймгийн нэр Сумын нэр
1 Ховд Дөргөн сумын соёлын төв
2 Увс

Өлгий сумын соёлын төв

Улаангом сумын соёлын төв

Ховд сумын соёлын төв

3 Баянхонгор

Баянцагаан сумын соёлын төв

Баянбулаг сумын соёлын төв

4 Булган Булган сумын соёлын төв
5 Дундговь

Өлзийт сумын соёлын төв

Эрдэнэ-далай сумын соёлын төв

6 Хөвсгөл

Хатгал сумын соёлын төв

Тариалан сумын соёлын төв

Алаг-Эрдэнэ сумын соёлын төв

Эрдэнэ-Булган сумын соёлын төв

7 Дорнод Булган сумын соёлын төв
8 Дорноговь Айраг сумын соёлын төв
9 Өмнөговь Булган сумын соёлын төв
10 Говьсүмбэр Шивээ-говь сумын соёлын төв
11 Сүхбаатар Эрдэнэцагаан сумын соёлын төв
12 Хэнтий

Батноров сумын соёлын төв

Биндэр сумын соёлын төв

Бор-Өндөр сумын соёлын төв

13 Өвөрхангай 

Хархорин сумын соёлын төв

Баруунбаян-Улаан сумын соёлын төв

14 Сэлэнгэ

Ерөө сумын соёлын төв

Жавхлант сумын соёлын төв

Баянгол сумын соёлын төв

Шаамар сумын соёлын төв

Алтанбулаг сумын соёлын төв

15 Төв

Батсүмбэр сумын соёлын төв

Жаргалант сумын соёлын төв

16 Улаанбаатар

Багануур дүүргийн соёлын төв

Баганхангай дүүргийн соёлын төв

Үндэсний музей