Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-25
  • Хэвлэх

Соёл, урлагийн газар нь “Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдал” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын соёлын асуудал хариуцсан 60 гаруй мэргэжилтнүүдийг оролцуулан 2017 оны 10 -р сарын 21 ний өдөр өөрийн байранд зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөний нээлтэнд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын референт Б.Батсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар үг хэлж сургалт, зөвлөгөөний арга хэмжээнд амжилт хүслээ.

 

Сургалт, зөвлөгөөн нь үдээс өмнө дараах агуулгын хүрээнд хоёр үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд Үндэсний хөгжлийн газар, Соёл урлагийн газрын илтгэгчид холбогдох сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд:

1. "Хөгжлийн бодлого төлөвлөлт" сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүд

  • "Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"  / Үндэсний хөгжлийн газрын Судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболд /  
  • "Бүсчилсэн хөгжлийн бодлого ба орон нутгийн хөгжлийн индекс" / Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр/
  • "Орон нутгийн хөгжлийн загвар" / Үндэсний хөгжлийн газрын зөвлөх С.Намжилмаа/

2. "Соёл ба хөгжил" сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүд

  • Соёлыг тогтвортой хөгжлийн хамрах хүрээнд нэгтгэх нь / СУГ -ын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг/
  • Бүтээлч хот / СУГ -ын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул/
  • Соёлын үйлдвэрлэл ба контент / Монгол контент компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа/

 
Үдээс хойших сургалтын арга хэмжээ "Соёлын үйлдвэрлэлийн хамрах хүрээ ба соёлын статистик" сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд Соёл урлагийн газрын хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд 2015 оны Засгийн газрын 509 дугаар тогтоолоор баталсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутагт дэд хөтөлбөрийг боловсруулахад соёлын үйлдвэрлэлийн хамрах хүрээг хэрхэн тодорхойлох,  үр дүнгээ тооцох талаар тус тусын хариуцсан чиглэлд өндөр ач холбогдолтой зөвлөмжүүдийг танилцуулж тус сургалт, зөвлөгөөнд оролцсон нийт соёлын мэргэжилтнүүдэд сертификат гардуулсан юм.