Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, зохиолч Ж.Гэндэндарамын Монгол хэлэнд орчуулсан Энэтхэгийн утга зохиолууд болон түүний уран бүтээлийн чуулган 21 боть номын нээлтийн ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 15:00 цагт Үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.

“Оюун Эрдэнэ” 21 боть бүтээлийг хэвлэж олны хүртээл болгох ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам, “Ж.Гэндэндарам сан” хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан хамтран Монголын номын сангууд болон эрдэм шинжилгээний байгууллагуудад уг бүтээлийг хандивлах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

МУСГЗ, дуун хөрвүүлэгч, зохиолч Ж. Гэндэндарамын бүтээл:

Хинди хэлнээс орчуулсан зохиолууд:

 

Англи хэлнээс орчуулсан зохиолууд:

Англи хэлрүү орчуулсан зохиолууд:

Өөрийн зохиолууд:

 

Тус Монгол хэлэнд орчуулсан Энэтхэгийн утга зохиол болон 21 боть бүтээл нийтийн хүртээл болсноор Монгол-Энэтхэгийн соёлын харилцаа, ялангуяа ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Энэтхэгийн утга зохиолын бүтээлүүдээр номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудын сан хөмрөг баяжиж, Энэтхэг зохиол бүтээлүүдтэй уншигч, судлаачид танилцах боломжтой болж байгаа юм.