Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

“МУЗЕЙ БА ХӨГЖИЛ 2017” ЧУУЛГАН СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО.

“Музей ба хөгжил-2017” музейн ажилтны нэгдсэн чуулган 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана.Энэ удаагийн зөвлөгөөнийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний музей, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Боловсрол соёл, урлагийн газар, аймгийн Нэгдсэн музей хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд зохион байгуулах юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Музей ба хөгжил-2017” чуулганыг зохион байгуулах арга хэмжээг тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, чуулганыг агуулга, үзэл санаа, зохион байгуулалт, ач холбогдлын хувьд үр дүнтэй, шинэлэг болгох чиглэлээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ удаагийн нэгдсэнчуулганы онцлог нь ОХУ, БНХАУ, АНУ-ын илтгэгч нар оролцох “Нийгмийн хөгжилд музейн оролцоо” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Музейн менежмент”, “Музейн сан хөмрөгт зураасан кодны систем нэвтрүүлэх нь”, “Музейн нийгмийн харилцааг өргөтгөх асуудал, шийдэл” сэдэвт тусгайлсан уулзалт зөвлөгөөн, сургалт семинарыг музейнүүдийн удирдлага, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан, боловсрол олон нийтийн ажилтан, тайлбарлагч нарт зориулан зохион байгуулж байгаа явдал юм. Жил бүрийн “Музей ба хөгжил” чуулганаас салбарын байгууллагын бүтээлч сэтгэлгээ, бие даасан байдлыг хөгжүүлэх, музейн байгууллага ажилтнуудын мэргэжлийн онол практикийн мэдлэг, дадлага туршлагын түвшинг дээшлүүлэхбэхжүүлэх тэдэнд бүтээгч санаачлагч чанар, эрэл хайгуул хийх байнгын дадал суулгах, дотоод, гадаадын музейнүүдийн ажлын туршлагыг судалж бүтээлчээр хэрэглэх, оновчтой хэлбэрээр идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарцыг олох, цаашдын зорилтоо тодорхойлох, шинэ хөгжлийг авчрах зэрэг олон шийдлийг бий болгодог.