Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монголын үндэсний сонгодог урлагийг дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, билэг авьяасаа дайчлан хөдөлмөрлөж, дэлхийн дуурийн дуу, дуулаачдын “BBC Cardiff Singer of the World-2017” буюу  “Дэлхийн дуучин-2017” уралдаанд эх орныхоо нэрийг дуурсган онцгой амжилт үзүүлсэн Г.Ариунбаатарт нийт соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.

                      Тэрбээр тус тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Энэхүү уралдаанд тэрбээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний шавхагдашгүй их авьяас, Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн чансааг дэлхийд таниулсан юм.