Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэрийн (1843-1921) цуглуулсан эд өлгийн зүйлсийн тухай өгүүлэх “Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр” нэртэй  үзэсгэлэнг Австри улсын судлаач, нийгмийн антропологич доктор Мария Катарина Лангийн  санаачилгаар Богд хааны ордон музейд 2017 оны 6-р сарын 22-оос 7-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар нээлтээ хийлээ.

  Үзэсгэлэнгийн нээлт өчигдөр буюу 2017 оны 6-р сарын 21-ний өдөр Богд хааны ордон музейд болсон ба нээлтийг Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, БСШУСЯамны сайдын зөвлөх Ж.Цолмон, МУИС-ын докторант Б.Цэцэнцолмон, Европ АНД-н орнуудын их дээд сургуулиудын холбооны захирал проф. Вольф-Дийтэр Рауш, Австрийн ШУА-ийн төслийн удирдагч доктор Марие Катаранг Ланг нар үг хэлж нээв.

Хаанс Лэдэр 1892 онд шавьж судлаачийн хувиар анх удаа Монголд ирсэн ба 1899 - 1905 оны хооронд хэд хэдэн удаа аялахдаа Монголын угсаатны зүй, Бурхны шашныг ихэд сонирхон судалжээ. Лэдэрийн аялалын зам мөрийг харуулсан түүхэн газрын зургаас гадна эд өлгийн зүйлстэй холбоотойг илтгэх газрын зургийг шинээр бүтээсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар Вена, Будапешт, Лейпциг, Хайдэлбэрг, Штутгарт, Берлин зэрэг төв Европын угсаатны зүйн музейдэд Хаанс Ледерийн аваачсан Монголын бурхан шашин, түүх соёлтой холбогдолтой 4500 гаруй үзмэр хадгалаастай байгаа. Лэдэрийн аваачсан эд өлгийн зүйлсийн фото зургийн цоморлогоос цуглуулгын тухай дэлгэрэнгүй харж танилцах боломжтой юм.

  Музейн үзмэр Монгол, Австри хоёр орныг холбох гүүр болохын сацуу Монголд байгаа ижил төстэй эд өлгийн зүйлсийн үүх түүх, дурсамж дурдатгалыг сэргээх юм. Үзэсгэлэнгийн үеэр Богд хааны ордон музей болон хувийн цуглуулгын эд зүйлсийг хувь хүмүүсийн түүх яриатай зэрэгцүүлэн үзүүлэхээс гадна Европ болон Монголд музей үүсч хөгжсөн ХХ зууны эхэн үеийн ээдрээтэй түүх хийгээд Судар бичгийн хүрээлэн, Богд хааны ордон музейн үүслийн тухай, сүм хийд хэрхэн музей болон хувиран өөрчлөгдсөн, 1990 оны улс төрийн шинэчлэлт, шашны эрх чөлөө сэргэснээс хойш музей, сүм хийдийн хосолмол хэлбэр хэрхэн бий болсон зэрэг олон олон сэдвийг хөндөх юм.