2019-10-30
  • Хэвлэх

Хүн өдөрт 6 цаг тасралтгүй суугаа ажил хийхэд хөдөлгөөний шууд дутагдалд ордог гэсэн судалгаа байдаг. Хөдөлгөөний дутагдал бол өнөө үеийн чимээгүй тахал гэгддэг бөгөөд өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвт бичигддэг байна. Орчин үед хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх олон төрлийн арга хэрэгсэл байдаг ба эрүүл мэнд, гоо зүйн ач холбогдолтой арга хэрэгслүүдийн нэг нь нийтийн бүжгээр хичээллэх юм.

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийг соён гэгээрүүлэх аяныг зарлаад байгаа ба бүх нийтэд урлаг, гоо зүйн боловсрол олгох ажлын нэг хэсэг нь нийтийн бүжиг билээ.

Иймээс иргэдэд урлаг, гоо зүй, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Нийтийн цэнгээнт бүжгийн үндэсний сургагч багш бэлтгэх” анхдугаар сургалт, семинарыг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Уг сургалт, семинарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийтийн цэнгээнт хөгжим, бүжгийн үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж, БСШУСЯ дэмжин ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн яам, СУИС, Стар дэнс клуб, Викторияа бүжгийн клуб зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа юм.

Сургалт, семинарт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 130 гаруй нийтийн бүжгээр хичээллэгч, сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон хамрагдаж байна.