2019-10-17
  • Хэвлэх

Соёл, урлагийн газраас Засгийн газрын 2006 оны 115- р тогтоол "Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах" журмын хэрэгжилтийн хүрээнд хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жил “Алтан намар" хөгжмийн наадам 2019 оны 10- р сарын 25, 26 ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулагдах бөгөөд дор дурьдсан хөгжмийн зохиолчдын хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд эгшиглэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-264944 утсаар холбогдон авна уу.