2019-09-13
  • Хэвлэх

“Монгол –Хятадын” гурав дахь удаагийн экспо арга хэмжээ 2019 оны 09 - р сарын 05 – 10  ны  өдрүүдэд  “Хятад – Монгол - Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулья” уриалга дор ӨМӨЗО - ны Хөх хот, Улаанцав/Жинин/, Тунгляо хотуудад боллоо.

Энэ удаагийн экспо нь хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор хоёл жил тутамд зохиогддог бөгөөд энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм.                                                                     ЭКСПО - ийн хүрээнд Монгол - Хятадын олон улсын соёлын солилцооны долоо хоног зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсын төлөөлөн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар хариуцан ажиллаж энэхүү арга хэмжээнд манай улсаас 200 гаруй уран бүтээлчид оролцлоо.                                                      Соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд Улаанцав /Жинин/ хотын спортын ордонд 09 - р сарын 05 - нд ЭКСПО - ийн нээлтэд зориулсан Монгол улс, БНХАУ, ОХУ - ын 800 орчим уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зохион байгуулагдаж уг тоглолтыг экспогийн хүндэт зочид болох 1000 гаруй хүн үзсэн юм.

09 - р сарын 06 - нд  Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Морин хуурын чуулга, ЦДБЭЧ, Түмэн эх чуулга, “Шинэ цирк төв” - ийн уран бүтээлчдийн оролцсон “Монголын сайхан орон” тоглолт зохион байгуулагдаж Улаанцав /Жинин/ хотын 1000 гаруй иргэд олон нийт үзэж сонирхлоо.

Энэ удаагийн ЭКСПО - ийн соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд 09 - р сарын 06 – 10 - ны өдрүүдэд Хөх хотноо зохион байгуулагдсан Монгол бүжгийн гурав дахь удаагийн олон улсын уралдаанд ЦДБЭЧ, Түмэн эх чуулгын 40 гаруй бүжигчид оролцож тэргүүн шагналуудын эзэн боллоо. Уг уралдаан нь Монгол улс, БНХАУ - ын ӨМӨЗО, Шинжан уйгар, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг зэрэг улс, орнуудын нийт 800 орчим бүжигчдийг хамруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өнгөрөв.                           

Мөн Экспогийн соёлын солилцооны долоо хоногийн хөтөлбөрийн хүрээнд багтсан онцлох томоохон арга хэмжээ бол их зохиолч Д.Нацагдоржийн цомнол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Учиртай гурван толгой” үндэсний сонгодог дуурийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид ӨМӨЗО - ны Хөх хотын Улаан театрт 2019 оны 09-р сарын 10, 11 - ний өдрүүдэд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон үйл явдал байлаа.