2019-07-01
  • Хэвлэх

Тэмцээнд оролцогчид дараахь шаардлагуудыг хангасан байна.

-Оролцохыг хүсэгчид тэмцээний мэдүүлгийн хуудсыг бөглөсөн байх шаардлагатай.

-Оролцогч нь урьд өмнө өөр тэмцээн, наадмуудаас шагнал хүртсэн байх ёстой бөгөөд үүнийгээ мэдүүлгийн хуудсан дээр тодорхой бичнэ.

-Оролцогчид наадам болох газарт ирж, очих аяллыг өөрсдөө зохион байгуулан,  тийзний зардлыг мөн бүрэн хариуцна. Үзвэр үйлчилгээ, танилцах богино аялал зэргийг зохион байгуулагчид оролцогчдын хүсэлтээр зохион байгуулж өгч болно. Үүнд гарах зардлыг оролцогч өөрөө хариуцна.

-Наадамд оролцох багийн бүрэлдэхүүн уран бүтээлчдээс гадна, дагалдан яваа хүмүүс оролцож болно. Нэг багийн бүрэлдэхүүнд байх хүний тоо хязгааргүй.

-Наадмын явцад зохион байгуулагчдын зүгээс албан ёсны арга хэмжээнүүд, жишээлбэл нээлт, хаалтын ёслол, мастер класс, концерт зэрэгт оролцогчдыг урьж оролцуулж болно. Уригдсан багууд тухайн арга хэмжээндээ зайлшгүй оролцох шаардлагатай.

-Мэдүүлгийн хуудсыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас өмнө ирүүлэх шаардлагатай.

-Оролцогчид энэхүү наадмын оролцогчдын төлбөрийг заавал төлөх шаардлагтай. Урьдчилсан төлбөр нь тухайн багийн нийт төлбөрийн дүнгийн 30% болно. Энэхүү урьдчилгаа төлбөрийг тухайн оролцогчийн бүртгэлийг баталгаажуулсны дараа буюу 2019 оны зургадугаар сарын 10-наас өмнө төлнө. Наадам аялал жуулчлалын идэвхтэй улиралд болж байгаа тул оролцогчдын зочид буудлын захиалгыг баталгаажуулах зорилгоор урьдчилгаа төлбөр авч байгаа болно.

-Мэдүүлгийн хуудастай хамт оролцогч YouTube болон бусад олон нийтийн сайт дээр тавигдсан хоёр видео бичлэгийн линк, мөн фото зургийг цахим шуудангаар илгээх шаардлагатай. Фото зураг нь 1MB-аас багагүй хэмжээтэй байна. Эдгээрийг наадмын сурталчилгааны материалд ашиглах бөгөөд оролцогчдод эргүүлэн өгөхгүй.

-Гоцлол төрлөөр бие даан өрсөлдөх уран бүтээлчид нэмэлт 50 еврогийн хураамж төлнө.

-Үндсэн төрлөөс гадна өөр төрөлд давхар өрсөлдөх бол 150 еврогийн нэмэлт хураамж төлнө.

-Наадмын үндсэн хураамжид зочид буудалд байрлах, өглөөний цай, оройн хоол, зохион байгуулалтын бусад зардал багтсан болно.

-Наадам эхлэхээс 14 хоногийн өмнө хураамжийг 100 хувь төлсөн байна.

-Наадамд хамгийн багадаа 5 хоногоор оролцоно.

Шалгаруулалтын журам:

Тэмцээн-наадам дараахь төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулна.

A) Ардын дуу – эртний язгуур хэв шинжээрээ (найрал дуу болон чуулга)
B) Ардын дуу – орчин үеийн найруулгаар (найрал дуу болон чуулга)
C) Ардын бүжиг – эртний язгуур хэв шинжээрээ (бүжгийн хамтлаг болон чуулга)
D) Ардын бүжиг – орчин үеийн дэглэлтээр (бүжгийн хамтлаг болон чуулга)
E) Ардын урлагийн чуулга -  эртний язгуур урлагийн тоглолт (амьд дуулалт, хөгжмийн зэмсэг болоод бүжгийн тоглолт)
F) Ардын урлагийн чуулга – найруулга, дэглэлттэй орчин үеийн өнгө аястай болгосон тоглолт Folklore mix ensembles -  (амьд дуулалт, хөгжмийн зэмсэг болоод бүжгийн тоглолт)
G) Ардын хөгжмийн зэмсэг (хамтлаг болон чуулга)
H) Ардын зан үйл (хамтлаг болон чуулга)
 I ) Эртний хүрээ дуу (хамтлаг болон чуулга)

E,F,H –ээс бусад төрөлд гоцлол болон дуэт уран бүтээлчид оролцож болно.

Бүх төрөлд 18 хүртэлх насны хүүхэд залуучуудыг дүгнэн шалгаруулна. Энэ ангилалд оролцож байгаа хамтлаг, чуулгын 30 хүртэл хувийг насанд хүрэгчид эзэлж болно.

Бүр төрөлд насанд хүрэгчдийг |18 наснаас дээш настай оролцогчид| дүгнэн шалгаруулна.

Наадамд оролцогчид нь:

-Ардын урлагийн чуулга

-Дуу, бүжгийн хамтлаг

-Найрал дуу

-Хүрээ дууны хамтлаг

-Хөгжмийн хамтлаг, найрал хөгжим

-Гоцлол болон дуэт уран бүтээлчид

Шүүгчдийн баг гурван гишүүнтэй байх бөгөөд Дэлхийн ардын урлагийн ассоциацаас хүлээн зөвшөөрсөн шүүгчийг энэхүү багт ажиллуулна.

Наадмын шалгаруулалт үндсэн дөрвөн үнэлгээг харгалзана.

  1. Тоглолтын бүрэн төгс байдал, ур чадвар
  2. Гадаад үзэмж
  3. Тайзны соёл болон үзэгчидтэй харилцах харилцаа

Тоглолтын хугацаа:

Оролцогчид дараахь тогтоосон хугацааг хэтрүүлж үл болно.

Дуу – 10 хүртэл минут

Бүжиг – 10 хүртэл минут

Чуулгын тоглолт – 15 хүртэл минут

Наадмын журамд заасан шалгууруудыг биелүүлээгүй тохиолдолд шүүгчид оролцогчийн онооноос хасна.

Шагнал:

Дэлхийн ардын урлагийн шилдгүүдийг шалгарууах тэмцээн-наадмын дээд шагнал нь "Orpheus" цом, алтан медаль, 2019 оны Дэлхийн ардын урлагийн шилдгийг шалгаруулах тэмцээний аваргыг батламжилсан диплом, 1000 еврогийн мөнгөн шагнал гардан авна.

-Шүүгчдийн шийдвэрээр оролцогчдод тусгай "Orpheus" шагналыг гардуулах бөгөөд энэ нь Гран пригийн төлөө өрсөлдөх эрхийг олгож байгааг илтгэнэ.

-Гран при шагналын удаах байр эзэлсэн уран бүтээлчид мөнгө, хүрэл медаль, диплом гардаж авна.

-Зарим төрөлд 1-ээс илүү алт, мөнгө, хүрэл медалийг дипломын хамтаар гардууулж болно.

-Бүх оролцогчид диплом, дурсгалын зүйл гардуулна.

-Наадмын үеэр эртний хийцтэй үндэсний хувцас, тайзны хувцас, тайзан дээр өөрийгөө илэрхийлэх чадвар, хөгжмийн найруулга зэрэгт тусгай шагнал олгоно.

-Шилдэг хамтлаг, чуулгын уран сайхны удирдагчдад шүүгчдийн болоод Дэлхийн язгуур урлагийн академийн шийдвэрээр Маэстро цолыг олгох бөгөөд цолны батламжийг тухайн улсын Соёлын яам эсвэл оршин суудаг хотын захиргаанд нь хүндэтгэлтэйгээр гардуулж өгөхийг хүссэн хүсэлтийн хамтаар илгээнэ.

Бүртгэл:

Наадмын төлбөр: |оролцогч болон дагалдан яваа хүмүүс|

5 хоног - 195 евро – 1 оролцогч

10 хоног – 350 евро – 1 оролцогч

26 хүнтэй багийн нэг гишүүн төлбөрөөс чөлөөлөгдөнө

Наадмын төлбөрт багтсан зүйлс:

-Зочид буудлын 3-4 ортой өрөөнд 5 эсвэл 10 хоног байрлах

-5 удаагийн өглөөний цай

-5 удаагийн өдрийн хоол

-Зохион байгуулалтын зардал

-Диплом, шагналууд

Наадмын төлбөрт багтаагүй зүйлс:

-2 ортой өрөөнд буух бол нэг хүний нэг өдрийн 5 евро нэмж төлнө

-Нэг ортой өрөөнд буух бол нэг хүний нэг өдрийн 15 евро нэмж төлнө

-Хотын болон бусад аялал

-Хот доторх унаа

-Нисэх онгоцны буудлаас тосох, үдэх үйлчилгээ /Бургас–35 км, Варна–110 км, София–410 км, Истанбул–390 км/

Байрлах зочид буудал: “Sunny Beach”, “Camelot Residence”, Sea Grace

Урьдчилгаа хураамжийг оролцогчийн бүртгэлийг баталгаажуулсны дараа банкаар шилжүүлнэ. Наадмын бүртгэл дээр дурдсан зочид буудлуудад болох бөгөөд оролцогчдын илгээсэн мэдүүлгийн хуудсанд үндэслэн хийгдэнэ.  

Ерөнхий нөхцөлүүд:

-Оролцохыг хүссэн уран бүтээлчид мэдүүлгийн хуудас бөглөж илгээнэ.

-Мэдүүлгийн хуудас нь баталгаажсан оролцогч урьдчилгаа хураамж төлнө.

-Бүртгэл баталгаажсан оролцогч хураамжийн 20 хувийг зочид буудлын захиалга баталгаажуулах зорилгоор илгээнэ.

-Үлдэгдэл хураамжийг наадам эхлэхээс 14 хоногийн өмнө шилжүүлнэ.

-Банкны шилжүүлгийн хураамжийг оролцогч бүрэн хариуцна.

Бүрэн дүүрэн бөглөж, гарын үсэг зурсан наадмын мэдүүлгийн хуудас нь эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрч буйг давхар нотолно.