2019-06-21
  • Хэвлэх

Монголын контемпорари урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн 2014, 2016 онуудад олон нийтийн талархлыг хүлээж амжилттай зохион байгуулагдсан. Иймд контемпорари урлагийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ онд Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Урчуудын эвлэлийн хороо хамтран “КОНТЕМПОРАРИ АРТ МОНГОЛИА-2019” үзэсгэлэнг 2019 оны 11 сарын 28 -  12 сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Орчин үеийн урлагийн бүхий л шийдлүүдийг өнөөдрийн цаг үед бидэнд толилуулж буй тодорхойлолт бол контемпорари гэх урлаг юм. Тиймээс бид уг үзэсгэлэнгээр Монгол дахь орчин үеийн урлагийн хөгжлийг дэмжихээр зорин ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнд нас хүйс харгалзахгүйгээр оролцох боломжтой ба “Гран При”  бүтээл шалгаруулах шагналын сантай болсноороо энэ жилийн хувьд онцлог болж байна.

  1. Үзэсгэлэнгийн хугацаа: 2019.11.28 – 2019.12.05 хүртэл
  2. Зохион байгуулагдах газар: Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
  3. Төрөл: Уран зураг, уран баримал, өрөг урлаг, медиа арт, видео арт, дуу авианы урлаг, фото урлаг, үйл хөдлөлийн урлаг
  4. Шаардлага: Оролцох бүтээлийг сүүлийн гурван жилд бүтээсэн байх шаардлагатай.
  5. Сонгон шалгаруулалт: Уран бүтээлчдийн илгээсэн бүртгэлийн маягтад тулгуурлан шалгаруулалтыг Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах комисс гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар (CV)
  • Бүртгэлийн маягтыг бүрэн бөглөсөн байх /бүртгэлийн маягтыг Art Mongolia Art facebook group (https://www.facebook.com/groups/923537304705166/)-ээс татаж авна уу/
  • Уран бүтээлийн зураг А4-н цаасан дээр өнгөтөөр хэвлэсэн байх (дижитал зураг 300dpi-аас дээш)
  • Уран бүтээлчийн зураг А6-н цаасан дээр өнгөтөөр хэвлэсэн байх(дижитал зураг 300dpi-аас дээш)

Дээрхи бичиг баримтуудыг бүрдүүлэн 2019 оны 06 сарын 17-08 сарын 30-ны хороонд Монголын Урчуудын Эвлэлийн хорооны Сэр-Одод өөрийн биеэр өгөх болон artmongoliaart@gmail.com e-mail хаягаар ирүүлнэ үү.

Санамж: Хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтын үр дүнг 2019 оны 10 сарын 01-ний өдөр зарлана.