2019-05-30
  • Хэвлэх

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг нэгдсэн арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Улсын комиссын  8 дахь удаагийн хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар:

- Улс, аймгийн музей, Их дээд сургуулиудын тооллогын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхэд арга зүйгээр ханган ажилласан Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулга.

  • Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн музей
  • Сэлэнгэ аймгийн музей
  • МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  • Улаанбаатарын их сургууль
  • Монгол Цэргийн музей

- Улсын тооллогын тайлан мэдээг ирүүлсэн байдал

 

- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн 2018-2019 оны тооллогын Улсын комиссын тайланг бэлтгэх асуудлыг хэлэлцэх

  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын Улсын комиссын тайлангийн агуулга, бүтэц,  
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын тоон дүнг нэгтгэх  хүснэгтийн загвар,  
  • Улсын комиссын тайланг бэлтгэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох, /календарчилсан төлөвлөгөө/ зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.