2019-05-14
  • Хэвлэх

Бүгд Найрамдах Узбекистан улсын “Гар урлалын холбоо” ТББ-аас 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдэд тус улсын эртний хот Кокандад “Олон Улсын гар урлалын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох гар урлаачдыг бүртгэх, зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалтыг 2019 оны 5-р сарын 15-ны өдрийн 13:30 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хурлын танхим /Засгийн газрын II байр/-д зохион байгуулна.

Гар урлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна!

Холбоо барих утас:  51/264943, 99057308, 99055643

Наадамд оролцох заавар, зөвлөмжөөр хангах ажлыг

зохион байгуулагч: 
Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ

хамтран зохион байгуулагч:
ЗГХА Соёл, урлагийн газар,
Соёлын өвийн үндэсний төв