2019-05-06
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Дорноговь аймгийн ЗДТГ – тай хамтран “Соёл урлаг – Тогтвортой хөгжил”  зөвлөгөөнийг 2019 оны 05 – р сарын 03 – ний өдөр  Сайншанд хотноо зохион байгууллаа.
Дорноговь, Говьсүмбэр аймгийн соёлын ажилтнууд оролцсон тус зөвлөгөөнд Дорноговь аймгийн ИТХ - ын дарга  С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож үг хэлсэн юм.

 

Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон аймаг, орон нутгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, 2019 оны үндсэн чиглэлд соёл урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээ, бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг зөвлөгөөнд дараах илтгэл танилцуулга хийгдэв.  Үүнд:

  • Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг “Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд соёлын салбарын гүйцэтгэх үүрэг”
  • “Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал Ш.Эрдэнэцэцэг/ Доктор   “Соёлын ажлын төрөл зүйлд бүс нутгийн онцлогийг харгалзах нь”
  • Дорноговь аймгийн БСУГ - ын дарга  Ч.Отгонбаяр “Соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж”
  • Говьсүмбэр аймгийн мэдээлэл БСУГ – ын дарга Зургаанжин  "Боржигон өв соёл"
  • Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга У.Шинэчимэг “Төрийн албаны шинэтгэл” мэдээлэл
  • Иххэт сумын соёлын төвийн эрхлэгч  С.Мөнхжаргал Соёлын төв - шинэ санаачлага   

           Зөвлөгөөний хүрээнд “Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”, “Номын сангийн үйлчилгээ чанар, хүртээмж”, “Музей, соёлын өвийн хадгалалт хамгаалалт” салбар хуралдаанууд зохион байгуулагдаж СУГ – ын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Улсын төв номын сангийн бодлогын газрын дарга Т.Баярлах, Соёлын өвийн үндэсний төвийн шинжээч Д.Нарантуяа нар мэдээлэл, танилцуулга хийж, заавар зөвлөгөө өглөө.

 

            “Соёл урлаг – Тогтвортой хөгжил” зөвлөгөөнийг зохион байгуулагчид болон зөвлөгөөний төлөөлөгчид бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар асуулт хариулт өрнүүлэн санал солилцож Дорноговь аймгийн БСУГ – ын соёл хариуцсан мэргэжилтэн Б.Хүдэрчулуу зөвлөгөөний төлөөлөгчдөөс гарсан саналуудыг нэгтгэн танилцуулж аймгийн БСУГ – ын дарга Ё.Отгонбаяр хаалтын үг хэлсэнээр зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөсөн юм.