2019-05-05
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас дүрслэх урлагийн салбарын  өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлыг хэлэлцэх, бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд дүрслэх урлагийн хөгжлийн чиглэлээр тусгах санал санаачлагыг нэгтгэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Дүрслэх урлаг - Хамтын ажиллагаа” сургалт, семинарыг 2019 оны 05 – р сарын 07 ны өдөр өөрийн байранд зохион байгуулах гэж байна.  

Арга хэмжээнд Гадаад Харилцааны Яам, Оюуны Өмчийн Газар, Гаалийн Ерөнхий Газар, Монголын Уран зургийн галерей, СУИС - ийн ДДУС зэрэг төрийн байгууллага болон Монголын Урчуудын эвлэл,хувийн галларей, уран бүтээлчдийн нэгдэл, холбоодын төлөөлөл  70 гаруй хүн оролцох юм.

Сургалт, семинарын хүрээнд “Соёлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт ба дүрслэх урлаг”,  “Монгол Улсын гадаад сурталчилгаа – дүрслэх урлаг” “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” , “Дүрслэх урлагийн бүтээлээр олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцоход хил гаалийн орчинд анхаарах асуудал”, “Монголын Урчуудын Эвлэлийн бодлого, үйл ажиллагааны танилцуулга, цаашдын зорилт”, “Монголын Уран зургийн галерейн менежмент, цаашдын зорилт”, “Дүрслэх урлагийн салбарын хүний нөөц бэлтгэж буй өнөөгийн байдал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийгдэж “Дүрслэх урлагийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.