2019-04-01
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Говь-Алтай аймгийн ЗДТГ, БСУГ хамтран тус аймгийн "Соёл урлагийн ажилтны зөвлөгөөн" - ийг 2019 оны 03 - р сарын 30 ны өдөр Алтай хотноо зохион байгууллаа.

  

Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, аймгийн засаг дарга С.Гансэлэм, аймгийн ИТХ - ын дарга Л.Батжаргал нар болон аймгийн соёл урлагийн салбарын ажиллагсад, ахмад уран бүтээлч, гавьяатуудын төлөөлөл, төр хувийн хэвшил, олон нийтийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид зэрэг нийт 200 гаруй хүн оролцлоо. 

Зөвлөгөөны хөтөлбөрт дараах агуулга бүхий илтгэл танилцуулга хийгдэж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд:

  • “Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд соёлын салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо”  / Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг /
  • “Соёлын асуудлаар баримталж буй орон нутгийн бодлого  шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээ” / Аймгийн ЗДТГ – ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг
  • “Орон нутгийн соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдсан асуудал” / Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх/  
  • “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ололт амжилт, тулгамдсан асуудал” /Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Н.Жаргалсайхан /
  • Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал / Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг /
  • Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал  / Аймгийн ЗДТГ–ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан /
  • Соёлын салбарт хийгдэж буй хяналт шалгалт, түүний үр дүн, анхаарах асуудал / Аймгийн МХГ–ын  боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Т.Дэлгэрцэцэг /
  • Соёлын статистик мэдээлэл гаргах арга аргачлал / Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Г.Мөнхжаргал /

  

Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ –аас “Миний нутаг сайхан” сум сурталчлах урлаг, соёлын өдрүүд зохион байгуулах удирдамж болон Говь-Алтай аймгийн “Соёл урлагийг дэмжих хөтөлбөр” – ийн төслийг танилцуулж зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг тусган аймгийн ИТХ – д өргөн барихаар болов.

Мөн аймгийн ЗДТГ – аас шилдэг тэргүүний соёлын ажилтнуудыг шагнаж нийт 18 сумын соёлын төв, аймгийн музей, Нийтийн номын сан, Ардын дуу бүжгийн Алтай чуулгад өндөр үзүүлэлт бүхий иж бүрэн компьютерийг хүлээлгэн өглөө.