2019-04-01
  • Хэвлэх

 

Халх голын ялалтын 80 жилийн ой, Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейн 75 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын ѳдрүүдийн хүрээнд Монголын Дүрслэх урлагийн салбарын үзэсгэлэнг UB ART галерей санаачлан, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулан МУЭ нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойлан, И.Е.Репины академийн Урлаг судлалын магистрант, Монгол Улсын Соёлын элч, Продюсер Х.Дамдинсүрэн нар "МѲНХ ТЭНГЭРИЙН ОРОН” үзэсгэлэнг БНБуриад улсын нийслэл Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейд  2019 оны 3 сарын 27-ны ѳдѳр нээлээ.

 

Энэхүү үзэсгэлэн нь 2019.03.27-04.12 хүртэл Улаан-Үд хотноо гарах бѳгѳѳд энэ жилийг дуустал ОХУ-н Эрхүү, Санкт Петербург, Москва хотноо Хѳх тэнгэрийн орны үүдийг нээн үргэлжлэх болно.

Үзэсгэлэнгийн нээлтэнд БНБуриад улсын Соёлын яамны сайд Соёлма Баяртуевна Дагаева, Буриад улсын Үндэсний музейн захирал Бороноева Татьяна Анатольевна, БНБуриад улсын Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консул Д.Чадраабал, МУ Гадаад хэргийн Яамны тѳрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн, МҮХудалдаа Аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Нийслэлийн Засаг даргын Ногоон Хөгжил Агаарын Бохирдол Хариуцсан Орлогч Ж.Батбаясгалан, МУ Соёлын элч, продюсер Х.Дамдинсүрэн болон хоёр улсын Бизнесийн болон албаны хүмүүс, Соёл, Урлаг, Дүрслэх урлагийн салбарын тѳлѳѳлѳгч уран бүтээлчид оролцлоо. 

 

Үзэсгэлэнд Монгол орны ахуйг илтгэх монгол гэр түүний дотоод сэтгэлийн чинад дахь нууц хийгээд бодлыг илтгэх инстоляци, цэнхэр өнгөөр голлон уран бүтээл туурвидаг Ж.Ойланы 30 гаруй бүтээл дэлгэгдлээ.

Уран бүтээлч Ж.Ойланы хувьд хоёр настайгаасаа эхлэн урлагт дурлаж, өнөөдрийг хүртэл “дурлал”-даа үнэнч яваа зураач, барималч бѳгѳѳд түүний уран бүтээлийн үзэсгэлэн Турк, Франц, Герман, Испани, Ирланд, Унгар, Америк, Казахстанд гарч байсан бѳгѳѳд тус үзэсгэлэн нь түүний 26 дахь бие даасан үзэсгэлэн юм.
Монголын Соёлын ѳдрүүдийн Дүрслэх урлагийн "ХѲХ ТЭНГЭРИЙН ОРОН" үзэсгэлэнгээр Монголын соёлыг түгээх урлагаар дамжуулан сурталчлан таниулах, цаашид ОХУ-д Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах олон боломжуудын үүдийг нээж байна. Тус үзэсгэлэнг Хѳх ѳнгѳѳр нэгтгэн илэрхийлж дэглэсэн нь Монголчуудын ХѲХ ѳнгѳний бэлгэдэл зүйг шингээн үүрд мѳнхийн хоёр орны соёлын харилцааны ѳнѳ мѳнх нѳхѳрлѳлийг давхар илэрхийлж байна. 

Орос, Монгол хоёр улсын соёлын харилцаа бол олон жилийн зузаан түүхтэй билээ. Тэр дундаа дүрслэх урлагийн салбарын харилцаа нь Монголын орчин үеийн урлагт хүчтэй нѳлѳѳ үзүүлж байсан нь 1940-ѳѳд оноос эхлэн
зѳвлѳлт улсаас мэргэжилтэн багш нарыг урьж шинэ цагийн ѳнгѳ аяс бүхий гоо сайхны уламжлалт сэтгэлгээг социолист реализмтай холбох соёлын бодлого эрчимтэй явагдаж байсан юм. Энэ нь Монголын дүрслэх урлагийн хѳгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Монголын урчуудын хороо, Хѳгжим бүжгийн дунд сургууль, Дүрслэх урлагмйн сургууль байгуулагдах үндэс болсон. Дэлхий дахины соёл урлагаас танилцуулах зѳвлѳлтийн социолист дүрслэх урлагаас суралцах талаар онцгой анхаарч 1925 онд Улаан Үд хотод Буриад монголын үнэн сонины анхны зураач Ц.Сампиловыг БНМАУ засгын газрын урилгаар Улаанбаатарт ажиллан үзэсгэлэн гаргаж, 1923 оны үед К.И.Померанцев
Сүхбаатарын хѳшѳѳ босгох ажилд оролцохыг урин1926-39 хооронд ажиллан багшилж, монголоор жуулчилж явсан И.К. Рерих зэрэг зураачид монголын шинэ үеийн Дүрслэх урлагийн хѳгжил залуу зураачдын дүрслэлийн сэтгэлгээнд багагүй хувь нэмэр оруулсан гэх мэт арвин түүх бий. Хоёр орны соёлын харилцааг улам ѳргѳжүүлэн Орос Монголын соёлын ѳдрүүдийг БНБуриад улсын нийслэл Улаан Үд хотоос эхэлж байгаа нь онцгой юм. Буриад улс нь Орос Монголын соёл урлаг, зан заншилын тѳгс зохицолдуулсан арга билгийн бэлгэдэлт улс болон ѳѳрийн онцлогтой юм.