2019-01-22
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран зохион байгуулсан “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтын хаалтын ажиллагаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  10.00 цагт Соёл, урлагийн газрын Хурлын танхимд боллоо.

 

Хаалтын ажиллагаанд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул оролцож, сургалтанд хамрагдсан номын санчдад “Сертификат” гардууллаа.

 

Энэхүү 14 хоногийн сургалтыг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр “Номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага”, “Интернет дэх мэдээллийн эрэлт хайлт”, “Цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт”, “Цахим мэдээллийн түгээлт” гэсэн 4 үндсэн агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Сургалтын эхэнд оролцогчдын түвшинг тогтоох, сургалтын явцад онлайнаар олгосон шинэ мэдлэг, мэдээлэлийг танхимын сургалтаар бататгаж, хамтран ярилцах, хэлэлцүүлэг хийх, багаар ажиллах зэргээр сургалтын олон хэлбэрүүдийг ашиглаж ажилласнаар номын санчдын идэвх, оролцоо нэмэгдсэн практик ач холбогдолтой сургалт боллоо.

Сургалтын бас нэг онцлог нь номын санчдад  нөөц бололцоогоо ашиглан бие даалтаар суралцах, номын сангууд харилцан туршлага солилцох, суралцах боломжийг бүрдүүлсэн гэж оролцогч, номын санчид санал сэтгэгдлээ хэлж,  талархал илэрхийллээ.