2018-12-04
  • Хэвлэх

Соёл урлагийн газраас “МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН УРЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДЭЛ” сургалт, семинарыг 2018 оны 12 дугаар сарын 07 - ны өдөр өөрийн байранд  зохион байгуулах гэж байна. 

Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашдын шийдэл, хамтын ажиллагааны зорилтыг тодорхойлох зорилготой уг сургалт, семинарт хөгжмийн зохиолчид, хөгжим судлаачид, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжмийн удирдаачид оролцоно.

 Сургалт, семинар дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдана.  

  • Төрөөс хөгжмийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр ба  хэрэгжилтийн өнөөгийн байдал 
  • Төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжмийн урын сан
  •  Монголын үндэсний радиогийн хөгжмийн урын сан 
  • Хөгжмийн бүтээлийн шүүмж, судлал,
  • Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулж санал авах 

Сургалтын агуулга 

  • “Зохиогчийн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ”,
  • “Зохиогчийн бүтээлээ ашиглуулах онцгой эрх”