2018-11-30
  • Хэвлэх

Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион байгуулагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг  2018 оны 07 дугаар сарын 05-наас 2018 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэл Соёл урлагийн газраас олон нийтэд нээлттэй зарласан. Уралдаанд нийт 8 төсөл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр “Сарны Чулуу Анар” ХХК-ны ТВ 6 телевиз шалгарч уг төслийг гүйцэтгэлээ.

Төслийг хэрэгжүүлснээр орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дэлгэцийн бүтээл туурвих, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрөөс хүүхдийн уран бүтээлийг дэмжих тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх зорилготой. Кино зохиолтой танилцахыг хүсвэл дараах линкээс татан авах боломжтой.

https://drive.google.com/file/d/1bvNfD_VlOrhqSkLJyIadiQAkrow3hsXu/view?usp=sharing

“Кибер сүлжээ” Уран сайхны кино 2018 оны 12 дугаар сарын 07-нд нээлтээ хийх бөгөөд телевизийн сувгууд болон IPTV-ээр үзэгчдийн хүртээл болно. Зураг авалтыг Нийслэлийн 20-р дунд сургууль дээр авсан бөгөөд киноны гол санаа нь дунд сургуулийн сурагчид дунд цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулах ба нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход анхааруулах юм.