2018-11-30
  • Хэвлэх

2018 оны 11 дүгээр сарын 28-нд Якутын Саха хотын «Ургэл» Арт- галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Д.Булгантуяагийн “Өвөл якутаас эхлэдэг” уран зургийн үзэсгэлэн нээлтээ  хйилээ. Тус галерейд зураачын 12 бүтээл дэлгэгдсэн бөгөөд, мөн гар утасны тусламжтайгаар AR технологийн гайхамшигаар  нэвтрэн хөдөлгөөн болон дуутай хосолсон технологийг ашигласан 5 бүтээл дэлгэгджээ.

Энэхүү арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд соёлын ажилтан МУУГЗ Б. Хүүхээ, Бүгд Найрамдах Саха Улсын Гадаад Харилцааны Яамны Ерөнхий сайдын орлогч, Владимир ВАИЛЕВВ, Монгол Сахагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Амаржаргал, Якутийн дүүргийн захиргаа, гэр бүлийн бодлогын хэлтсийн дарга Константин Соколов, "Ургель" уран зургийн галерейн захирал Якутск Ларисиеваева, мөн ОХУ-ын УГЗ, ардын зураач Юрий СПИРИДОНОВ болон бусад хүмүүс оролцлоо.

Түүнчлэн Д.Булгантуяа зураачийн бүтээлүүдээс гадна Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл “Арьсан урлалын холбоо”-ны тэргүүн, зураач П.Батжавын бүтээлүүд дэлгэгдсэн юм. Үзэсгэлэн 12 сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ.