Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-11-05
  • Хэвлэх

Намрын адаг сарын 25-нд Өндөр гэгээнтний мэлмий гийсэн билэгт сайн өдөр уугуул нутаг Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд Монгол улсын хөдөө орон нутагт анхдагч уран зургийн галерей нээлтээ хийлээ. Галерейг нутгийн зураач С.Чулуунбаатар, сумын удирдлага, Соёлын төвийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн нар анх санаачлан сум орон нутгийн дэмжлэгтэйгээр жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэхүү танхимд Өвөрхангай аймгаас төрөн гарсан Ардын зураач А.Сэнгэцохио, МУЭ-ийн шагналт зураач М.Лхагвадорж, О.Дамдиндорж, З.Доржжанцан, С.Болдбаатар, Л.Дашзэгвэ,  С.Сүхбаатар, Р.Баярсайхан, П.Энхтөр, Р.Баярмөнх, С.Чулуунбаатар, Д.Батмөнх, Б.Батжин, Л.Хонгорзул, Ө.Эрдэнэцэцэг, мөн МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Нарангэрэл, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун,Т.Бадамжунай, МУЭ-ийн гишүүн, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар, МУЭ-ийн гишүүн зураач А.Сонинбаяр, Л.Оргилболд,  АНУ-ын Нью- Иорк хотын музейн куратор, зураач Т.Чулуунбаатар зэрэг дотоод гадаадын 60 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна нутгийн ард олны эдлэж хэрэглэж байсан эмээл, хазаар, хөөрөг зэрэг түүхэн дурсгалт үзмэрүүдээс бүрдсэн маш нандин үзмэрүүд тавигдсан байна.