Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-11-01
  • Хэвлэх

Б.Золбаяр ахлагчтай” Есөн Өрлөг” хамтлаг нь БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог олон улсын циркчдийн 13 дахь удаагийн уралдаанаас анхны “Алтан цом”, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид Мөнгөн цомыг тус тус хүртлээ.

 “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид анх удаа 2010 онд тус уралдаанаас Монгол Улсад анхны Мөнгөн цомыг авчирч  байсан түүхтэй.

 

“Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчдийн рекорд, амжилтууд:

  1. .Жүжигчин Л.Тэлмн Дан хадуултай 3 эргэлт, Монголд анх удаа
  2. Монголын анхны хойшоо 5 эргэлт
  3. Давхар сандал руу 3 эргэлт хийсэн монголын анхны үзүүлбэр
  4. 6 давхар хүн рүү дан эргэлт хийсэн монголын анхны үзүүлбэр
  5. 6 давхар хүн рүү эмэгтэй 2 эргэлт хийсэн дэлхийн анхны үзүүлбэр
  6. 11 метрийн өндөр цамхагт давхар клонь хийсэн дэлхийн анхны үзүүлбэр
  7. Дан сандал руу хамгаалалтгүй 3 эргэлт /Дэлхийн рекорд/
  8. Урагшаа 5 эргэлт дэлхийн анхныи үзүүлбэр
  9. Хөндлөн 4 эргэлт дэлхийн анхны үзүүлбэр
  10. 6 метрийн өндөрт духан дээрх сандал руу 2 эргэлт хийсэн дэлхийн анхны үзүүлбэр