Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-10-25
  • Хэвлэх

Нийтлэг үндэслэл

“Алтан намар – 2018” судалбар зургийн үзэсгэлэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өнөө цагт туурвиж буй судалбар зургийн бүтээл (хөрөг болон байгаль) –ийг зураач өөрийн сонгосон техник, материалаар туурвин (тосон будаг, усан будаг, пастель, зураасан зураг) тус үзэсгэлэнд оролцох юм. Судалбар зураг гэдэг нь аливаа уран бүтээлийг туурвихын тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судлаж зурсныг хэлэх ба уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийж тодорхой хүний хөрөг, байгаль, юмс үзэгдлийг судлан зурдгаараа онцлогтой.

Зорилго

“Алтан намар – 2018” судалбар зургийн үзэсгэлэнг ЗГХА, Соёл, урлагийн газраас  Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоо, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгээр дамжуулан дүрслэх урлагийн нийгэмлэг, холбоо байгууллагуудыг нэгтгэн хамтарсан үзэсгэлэн гаргах, судалбар зургийн онцлог ач холбогдлыг залуу уран бүтээлчдэд таниулан хэвшүүлэх, цаашлаад Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтарснаар зурах, дүрслэх авъяастай хүүхдийг багаас нь урлагийн гоо зүйн мэдлэг олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол зураачаар бахархах, бүтээлээс суралцах, уран бүтээлч болох хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулж байхаар санаачилсан юм.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа

“Алтан намар 2018” судалбар зургийн үзэсглэнгийн үеэр тосон будаг, усан будаг, пастель, зураасан зургийн төрлүүдээр шалгаруулалт явуулахаас гадна мастер сургалт явагдана.

Бүтээлд тавигдах шаардлага

Зураач нь сүүлийн 2 жилд бүтээсэн хөрөг болон байгалийн судалбар зургаар оролцох боломжтой. Бүтээл нь жаазтай, өлгүүртэй, бүтээлийн ард зураачын нэр, бүтээлийн нэр, материал, он бичигдсэн байх. /5-с доошгүй бүтээл байж болно/

Үзэсгэлэнгийн нээлт

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төв “ОРД” галерейд

Бүтээлийг хүлээн авах

Монголын хүүхдийн урлан бүтээх төв “ОРД” галерейд 2018 оны 10 дугаар сарын 25-с 11 дүгээр сарын 14 хүртэл.

Холбоо барих дугаар: (+976) 89110244