2018-10-11
  • Хэвлэх

БСШУС - ын сайдын 2018 оны А/636 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд  09 - р сарын 28-аас 10-р сарын 12-ны өдрүүдэд нийтийн хүртээл болголоо.  

Үзэсгэлэнд 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн 117 бүтээл дэглэгдсэн бөгөөд БСШУС -ын сайдын тушаалаар байгуулагдсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр дор дурьдсан 6 бүтээл оны шилдэг бүтээлээр шалгарсан бөгөөд уран бүтээлчдэд батламж гардуулах ёслол өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа. 

Шилдэг уран бүтээлчдийн батламжийг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гардуулж нийт уран бүтээлчдэд амжилт хүссэн юм. 

 

1. Г.Одбаяр “Хүлэгү хаан” 2018 он, /Монгол зураг/

 

2. Ц.Баттөр “Хар цас” /Уран зураг/

 

3. С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он, /Уран зураг/

 

4. П. Ганбат “Эх” 2017 он, /Уран зураг/

  

5. Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он, /Монгол зураг/

 

6. Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” 2017 он, /Уран баримал/

 

 Энэхүү үзэсгэлэнгийн ихэнхи хувийг орчин үеийн холимог техникийн арга техникээр бүтээгдсэн бүтээлүүд эзэлж байна.

Дашрамд дурьдахад та бүхэн Монголын Уран Зургийн Галерейн албан ёсны www.art-gallery.mn вэб сайт дахь “Art shop”-оор зочилсоноор 2018 оны шилдэг уран бүтээлийн шалгаруулалтанд оролцсон зураачдын уран бүтээлтэй танилцаж сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой юм.