Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-28
  • Хэвлэх

БСШУС - ын сайдын 2018 оны А/480 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг 09 - р сарын 28 нд  “Уран зургийн галерей”-н үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

 

Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа буюу шилдэг бүтээлийн батламж гардуулах ёслол 10 дугаар сарын 11-ний 16:00 цагт зохион байгуулагдана.

Үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийн хооронд Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэгдэх тул эрхэм үзэгч та бүхнийг өргөнөөр үзэж, сонирхохыг урьж байна.