Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-27
  • Хэвлэх

Соёл урлагийн газраас “Дуу бүжгийн чуулга – 2018” шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдааныг  2018 оны 09 сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/-д  зохион байгуулсан бөгөөд уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий аймгийн дуу бүжгийн чуулгын 270 гаруй уран бүтээлчид оролцсон юм.

Уралдааныг зохион байгуулах хорооноос "Соёлын баримтат өвийг хамгаалах" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд "Бидний түүхэн замнал" үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд чуулга тус бүр түүхэн замналаа өгүүлсэн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж үзүүллээ.

 

Уг үзэсгэлэн нь дуу бүжгийн чуулгуудын туулсан замнал, түүхийг архив, гэрэл зураг зэрэг баримтат өвөөр дамжуулан олон нийтэд болон, уран бүтээлчдэд сурталчлах, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой бөгөөд дараах агуулга, баримтат өвийн хүрээнд дэлгэгдлээ. Үүнд:

  1. Байгууллагын эрхэм зорилго, зорилт, бүтэц, бүрэлдэхүүний тухай мэдээлэл;
  2. Байгууллагын үүсэн байгуулагдсан тушаал, шийдвэрийн хуулбар;
  3. Бүтээн туурвисан уран бүтээлүүдийн талаарх түүхэн гэрэл зураг;
  4. Гар бичмэл, нот зэрэг түүхэн баримтууд;
  5. Уран бүтээлчдийн танилцуулга;
  6. Уран бүтээлчдийн гаргасан аудио, видео цомог;
  7. Ном, судалгааны бүтээлүүд;
  8. Тайз, хувцасны эскиз загвар, макет;
  9. Угсаатны зүй, нутгийн онцлогийг уран бүтээлдээ тусгасан, илэрхийлсэн биет болон баримтат өв;
  10. Бусад

 

 

  

 

Уралдаан зохион байгуулах хорооноос үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж эхний гурван байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм.