Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-27
  • Хэвлэх

"Дуу бүжгийн чуулга - 2018" улсын уралдаан 2018 оны 09- р сарын 20-23 ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум / Зүүнхараа / -д зохион байгуулагдлаа. 

Соёл урлагийн газраас уг уралдааны хүрээнд "Бүс нутгийн тогтвортой хөгжилд Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо" семинарыг  09 – р сарын 20 нд 10.00 - 13.00 цагт Мөнгөн хараа чуулгын байранд дараах агуулгын хүрээнд зохион явуулсан юм. Үүнд:  

  • Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад соёлын салбарын үүрэг, оролцоо
  • Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд Мэргэжлийн урлагийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломж
  • Соёлын гадаад хамтын ажиллагаанд орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын оролцох боломж
  • Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт
  • "Соёлын биет бус өв ба театр урлагийн байгууллага 

 

Мөн тус газраас 09 - р сарын 23 - ны 10.00-13.00 цагт “Мөнгөн хараа” чуулгын байранд "Мэргэжлийн урлагийн байгууллагын урын сангийн бодлогын асуудал" хэлэлцүүлгийг дараах агуулгын хүрээнд зохион байгуулсан юм. Үүнд: 

  • Хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл 
  • Бүжгийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл 
  • Тоглолтын найруулга, тайз, декрацийн өнөөгийн байдал, шийдэл 
  • Тоглолтын хувцас хэрэглэлийн өнөөгийн байдал, шийдэл 

Уг хэлэлцүүлэгт уралдааны шүүгчдийн төлөөлөл болох СУИС – ийн Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн, Монгол улсын консерватор, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, судлаачид оролцож уралдаанд тоглогдсон бүтээлүүдийн хүрээнд өөрсдийн дүгнэлт болон цаашид анхаарах зөвлөмжийг  танилцуулан уран бүтээлчидтэй санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.