Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-27
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын дагуу энэ онд бүтээн туурвигдсан бүтээлийг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 22-ныг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт хүлээн авч шалгаруулан улсын санд худалдан авна.

Бүтээлд тавигдах шаардлага

  • Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд болох дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад бүрэн хэмжээний бүтээл (хөгжмийн том хэлбэрийн бүтээл) байна.
  • Бүтээл нь жил бүр зохиогддог "Алтан намар" мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон байна.
  • Зохиогч улсын санд худалдах бүтээлээ (клавир, партитурын гар бичмэл буюу эх хувь) дараахь материалын хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт ирүүлнэ:  Үүнд:
  • Улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл;
  • Бүтээлийн тухай товч танилцуулга, бүтээлийн үнэлгээ;
  • Уг бүтээлийн талаар гарсан 2-оос доошгүй судалгаа, шүүмж болон сонин хэвлэлд гарсан нийтлэл;
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон тухай тодорхойлолт;
  • Тоглолтын үеэр сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хийгдсэн аудио, видео бичлэг

Бүтээл хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II дугаар байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар. 128 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд хүлээн авна.

Холбогдох утас 51- 264944