Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-26
  • Хэвлэх

“Мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги бүтэц тодорхойлох арга зүй” сургалт боллоо.

 

“Дуу бүжгийн чуулга - 2018” улсын уралдааны хүрээнд Соёл урлагийн газраас ШУТИС – ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуультай хамтран “Мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги бүтэц тодорхойлох арга зүй” сургалтыг 2018 оны 09 – р сарын 20-21 ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ – ын хурлын танхимд дараах агуулгын хүрээнд зохион явууллаа. Үүнд:                       

  • Байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг тодорхойлох,
  • Байгууллагын бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлох
  • Байгууллагын ажлын байрны орчинд дүн шинжилгээ хийх
  • Ажлын байрны жишиг тодорхойлолтуудыг боловсруулах

 

 

Сургалт арга хэмжээнд орон нутгийн 5 дуу бүжгийн чуулгын менежментийн багийн нийт 50 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд тус бүр өөрийн байгууллагын эрхэм зорилго, бүтэц, ажлын байрын орчинд дүн шинжилгээ хийх замаар байгууллагынхаа эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг шинэчлэн томьёолж зорилтуудын хүрээнд бүтцийн схемээ шинэчлэн зурах дадлага ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

 

Сургалт зохион байгуулагч талаас байгууллагын үйл ажиллагааны эрхэм зорилго, стратегийн зорилттой уялдуулан урт, дунд хугацааны төлөвлөлтөө боловсруулах, байгууллагын үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөг зорилго,  зорилтын хүрээнд төлөвлөхийг сургалтанд хамрагдсан нийт албан хаагчдад үүрэг чиглэл болгож сертификат гардууллаа.