Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-21
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар хамтран 2018 оны 09 сарын 20-23ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн, Мандал сум Зүүнхараа хотод “Дуу бүжгийн чуулга – 2018” шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдааныг “Шилдгүүдээ тодруулна, Шинэ дүр төрхөө тодорхойлно...” уриатай зохион байгуулж байна.

Уг уралдааны зорилго дуу, бүжгийн чуулгуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, урын санг шилдэг бүтээлээр баяжуулахад оршино.

Уралдаан 09 сарын 20-нд “Мөнгөн хараа” чуулгын тайзнаа эхэлсэн бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэллээ.  

 

 

Уралдаанд:

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнгөн хараа” дуу, бүжгийн чуулга
  • Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулга
  • Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга
  • Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн “Боржигин” чуулга
  • Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн “Хан-Хэнтий” чуулга зэрэг дуу бүжгийн чуулгууд оролцож байна.

Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаанд тус чуулгууд нийт 10 бүтээлээр өрсөлдөнө. 

Уралдааны салхийг нээж “Учиртай дөрвөн толгой” джаз мюзиклээр “Хан – Хэнтий” чуулга, 

 

 

“Домог амилсан Боржигин” концертыг “Боржигон” чуулга үзэгч, шүүгчдэд толилууллаа.

  • 1-р бүлэг “Үүсэл буюу Мөнх хөх тэнгэр мину”

Боржигин овгийн үүсэл буюу Бөртэ чоно, Гоо Маралаас эхлэн Алунгоо хатны таван хөвгүүний сургааль ари Боржигон түмний дуулал сюит

 

  • 2-р бүлэг “Үргэлжлэл ба Мөнхөд бадрах гал голомт”

Боржигон уртын дуу Боржигинчуудын ахуй амьдралыг харуулсан хэсэг

 

  • 3-р бүлэг “Үүрэг буюу Мөнхөд тэмүүлэх үр хойч минь уу”

Говьсүмбэр аймгийн онцлогийг харуулсан бүжиг, дуу болон байгууллагын онцлогийг харуулсан.

 

Харин 09 сарын 21-ний өдөр “Сэлэнгийн долгио” чуулга “Чоно ба долоон ишиг” хүүхдийн мюзикл, “Алтай” чуулга “Алтан говийн сүмбэр Алтай мину” концерт, “Мөнгөн хараа” чуулга “Баатарван Наваан-Юндэн” бүжгэн жүжиг, “Хан-Хэнтий” чуулга “Цэцэн Ханы дуулал” концертыг тайзнаа тоглох юм.

09 сарын 22-ны өдөр  “Боржигин” чуулга “Боржигин сэцэн” түүхэн дуулалт жүжиг, “Сэлэнгийн долгио” чуулга “Эх сэлэнгийн дуулал” концерт, “Алтай” чуулга “Хүйсийн говийн домог” дуулалт жүжиг, “Мөнгөн хараа” чуулга “Соёл Эрдэнэ” концерт тус тус тайзнаа тоглогдоно. 09 сарын 23-ны өдөр Нэгдсэн тоглолт болон шилдэгээ тодруулах шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.