Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-19
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, Үндэсний номын сан хамтран Олон Улсын Номын Сангийн Холбооны удирдамжаар "Номын сангийн алсын хараа" хэлэлцүүлгийг хоёр жилдээ амжилттай зохион байгууллаа. Дэлхийн номын сангийн салбарын бэрхшээл хийгээд боломжуудыг судлан таних зорилготой тус хэлэлцүүлэгт дэлхийн 190 орны 31 мянга гаруй номын санч дуу хоолойгоо нэгтгэсэн юм. “Номын сангийн алсын хараа” хэлэлцүүлгийг 2017 оны 08-09 сард Монголд зохион байгуулж нийслэл хот болон орон нутгийн номын санчдын саналыг олон улсад хүргэсэн билээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэл хот, 21 аймгийн бүх төрлийн номын сангийн 100 гаруй төлөөлөгч оролцож, номын сангийн салбарын үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Номын сангийн хүний нөөц, шинэлэг үйлчилгээ, сан хөмрөгийн бодлого, олон улсын тэргүүн туршлага зэрэг асуудал, шийдлүүдийг багтаасан тус хэлэлцүүлгийн тайланг ирэх 10 сард танилцуулна.