Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-18
  • Хэвлэх

Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас энэ оны 05 дугаар сард  “Asian Art Biennale  Bangladesh- 2018” биенналийн сонгон шалгаруулалтанд зураачдын материалуудыг явуулсан ба Монгол улсаас уран зургийн төрлөөр Э.Лхагвадорж, mixed media төрөлд Н.Энхтайван, фото инстоляци төрөлд П.Ганбат нарын бүтээлүүд шалгарч Бангладешийн Шилпакала академиас уригдан тус наадамд 09 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

Бангладеш улс нь уг дүрслэх урлагийн бүтээлийн уралдааныг 1981 оноос хойш тасралтгүй 36 дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд XVIII дахь удаагийн “Asian Art Biennale  Bangladesh- 2018” арга хэмжээ  09-р сард Дакка хотноо уран бүтээлийн үзэсгэлэн болон дүрслэх урлагийн хэлэлцүүлэг, семинар зэрэг хөтөлбөртэйгөөр  зохион байгуулагдсан юм.

Бангладешийн Шилпакала академиас зохион байгуулж буй тус арга хэмжээнд зөвхөн Ази Номхон далайн орны уран бүтээлчид оролцдог байсан бол энэ удаагийн наадамд дэлхийн олон орнууд оролцох болсоноор онцлогтой болж аль хэдийнээ дүрслэх урлагийн чиглэлээр бүтээл туурвилаа нийтийн хүртээл болгодог нэр хүндтэй уран бүтээлчдийн чуулган болон хувирч, орчин үеийн урлагийн бүхий л төрлийг хамарсан бүс нутгийн шинэ санааг эрэлхийлэгч уран бүтээлчдийн төв болсон байна

Энэ удаагийн 18 дахь Дакка Биенналд дэлхийн 68 орон  оролцож 400-аад уран бүтээлчид үзэсгэлэнд оролцсон ба  манай улсын хувьд анх удаа оролцсонд зохион байгуулах холбооны зүгээс баяртайгаар талархан хүлээн авлаа.