Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-17
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн 09 сарын 15-нд “Уран зургийн галерей”-н танхимд нээсэн бөгөөд 7 хоногийн туршид олон нийтэд толилуулна.

 Тус үзэсгэлэнг нээж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн,  БНХАУ-ын Керамик зургийн орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Гуан Юүн Ки нар үг хэллээ.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг БНХАУ-ын  шаазан урлалын төв болох Жиндэмин хотод монголын талаас МУУГЗ, Төрийн шагналт, зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, Буриадын талаас тус улсын нэрт уран бүтээлчид Александра Дугарова, Чингис Базаров нар Хятадын уран бүтээлчидтэй хамтран энэ оны 3 дугаар сарын 27-ноос 14 хоногийн хугацаатай  хийж гүйцэтгэсэн юм. Уран зургийг шаазан урлалтай хослуулан бүтээсэн давтагдашгүй эдгээр бүтээлүүдээс зураач бүрийн дотоод мэдрэмж, өнгө аяс харагдаж байлаа. 

 

 

 

 

 

Үргэлжүүлэн 10 дугаар сарын эхний долоо хоногт Буриад Улсын Үндэсний музейд тус үзэсгэлэнг зохион байгуулах юм.