Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-13
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хамтран төрийн болон орон нутгийн өмчит дуу, бүжгийн чуулгуудын менежментийн орчинд дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлага, стратегийг  тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, урын санг шилдэг бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дуу бүжгийн чуулга-2018” чуулга уулзалт, улсын уралдааныг  2018 оны 9 - р сарын 20-23 - ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа хот/ - д зохион байгуулах гэж байна. 

“Дуу бүжгийн чуулга – 2018” чуулга уулзалтын хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана.  Үүнд.

  • Шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах уралдаан
  • Уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар
  • Байгууллагын танилцуулга бүхий бүтээлч үзэсгэлэн 
  • Нэгдсэн гала тоглолт

Улсын уралдааны зохион байгуулалтыг Соёл урлагийн газрын даргын тушаалаар баталсан зохион байгуулах хороо болон тус газрын урлаг, уран бүтээлийн хэлтэс хариуцан ажиллаж байна.