Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-12
  • Хэвлэх

Монгол улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт 2018 оны 09 сарын 12, 13 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээнд оролцохоор 20 гаруй соёлын элч нар Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсыг зорин ирсэн бөгөөд 09 сарын 13 ны өдрийн 14.00-16.00 цагт Соёл, урлагийн газрын хурлын танхимд төрийн өмчийн соёл урлагийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих арга хэмжээ зохион байгуулагдана.

Үүний дараагаар чөлөөт уран бүтээлчидтэй уулзах уулзалтыг “Уран зургийн галерей”-д 16.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах тул чөлөөт уран бүтээлчдийг хүрэлцэн ирж тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.  Уулзалтын зорилго соёл урлаг, аялал жуулчлал, түүх, соёлын өвөөр дамжуулан Монгол Улсыг хэрхэн гадаадад сурталчлах боломж, арга замын талаар санал бодлоо солилцож, хамтран ажиллах явдал юм.