Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-09
  • Хэвлэх

Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/312 тоот захирамжийн дагуу “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтаа сум тус бүр 06 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд, Аймгийн төвд 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус амжилттай зохион байгууллаа.

Анхан шатны шалгаруулалтад эх хэл болон аман уламжлалын, илэрхийллүүд ай савын төрөлд 5, ардын язгуур урлаг ай савын төрөлд 6, уламжлалт гар урлал ай савын төрөлд 6, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам ай савын төрөлд 1, нийт 4 ай савын 18 төрөлд 13 сумын 98 ардын авъяастан оролцож, язгуур урлагийн 10, гар урлалын 3 ардын авъяастныг шалгарч 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд аймгаа  төлөөлөн оролцох “эрхийн бичиг”-ийг олгов.