Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-04
  • Хэвлэх

Төв аймаг “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтаа 2018 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээ 29-ний өглөө 09:00 цагт Мөнх-Алдарын талбайд эхлэж, 10:30 цагт Монгол туургатан театр”-т урлагийн шалгаруулалтын ажил зохион байгуулагдлаа.

 

Манай аймгийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд нийт 26 сумаас гар урлал, эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэсэн 5 ай савын хүрээнд 178 өвлөн уламжлагч оролцсоноос, 20 өвлөн уламжлагч, билэг авъяастнууд маань дараагийн шатанд шалгарч 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот, “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцох "Батламж" гардан авлаа. Мөн СББӨ-ийн өвлөн уламжлагчдын хамгийн өндөр настай өвлөн уламжлагч маань 95 настай Бүрэн сумын уугуул байлаа. Анхан шатны шалгаруулалтанд оролцсон 5 настандаа зохион байгуулах салбар хорооноос "ГЭРЭГЭ" хадгалуулж, мөнгөн шагналаар урамшуулав.