Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-03
  • Хэвлэх

Баян - Өлгий аймаг Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг 2018 оны 06 дугаар сарын 22ны өдөр амжилттай зохион байгууллаа. 13 сумын 150 гаруй ардын авьяастан, соёлын биет бус өвийг уламжлагчид оролцож, тээж яваа өвөө танилцуулан, сурталчиллаа.

 

 

Улаанбаатар хотоос СУИС - ийн Соёл, урлагийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг шинжээчээр ажиллав. Аймгийн Засаг даргын удирдамжаар сумдын дунд болзол зарласан ба эхний 3 байрыг Алтай, Цэнгэл, Цагааннуур сумдууд эзэлсэн. Шалгарсан өв тээгчид Улаанбаатар хотод 2018 оны 08 дугаар сарын 11 - 15ны өдрүүдэд зохион байгулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцох эрхийн бичиг гардаж авлаа. Энэхүү наадмыг дэмжсэн аймгийн Засаг дарга, ЗДТГ, БСУГазрын дарга, ХДТ, Музейн хамт олонд нийт ардын авъяастнуудын нэрийн өмнөөс талархаж илэрхийлэе.

Соёлын өв үеийн үед уламжлагдах болтугай!