Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-03
  • Хэвлэх

Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/32 тоот тушаалыг үндэслэн Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг 06 сарын 24,25-ны өдрүүдэд Чингис хотноо амжилттай зохион байгууллаа. Дээрх их наадамд Хэнтий аймгийн 15 сум, 2 тосгоны 130 гаруй төлөөлөл оролцон, соёлын биет бус өвийн 5 ай савд багтах төрлүүдээс язгуур урлагийн 8, гар урлалын 11 төрлөөр өрсөлдсөнөөс 36 авъяастан шагналт байранд тодорлоо.

 

 

“Нүүдэлчин Монгол-2018” их наадам Улаанбаатар хот, “Хүй долоон худаг”-т 08 дугаар сарын 11-15нд зохион байгуулагдах бөгөөд дээрх оролцогчдоос 11 билэг авъяастан уг наадамд оролцох эрхийн бичгээ гардан авлаа. 
СББӨ-ийн их наадмыг амжилттай зохион байгуулахад ур ухаан, цаг заваа зарцуулж хамтран ажилласан аймгийн ЗДТГ, аймгийн БСУГ, Р.Чойномын нэрэмжит “Нийтийн номын сан”, АДБ-ын “Хан Хэнтий” чуулга, аймгийн БТСГазар, сумдын соёлын төвүүд, аймгийн Урчуудын эвлэлийн холбоо болон нийт оролцогчиддоо талархал илэрхийлэе.

СОЁЛЫН ӨВ БОЛ АЛИВАА ҮНДЭСТЭН, УГСААТНЫ ОРШИН ТОГТНОХ ГОЛ ҮНДЭС МӨН...