Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-03
  • Хэвлэх

 “Соёлын биет бус өвийн их наадам”-ын

анхан шатны шалгаруулалтын мэдээ      

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын  анхан шатны шалгаруулалтыг Өмнөговь аймаг 2018 оны 06 сарын 28-ны өдөр “Хөгжимт жүжгийн теарт”-т зохион байгууллаа. Наадамд нийт 13 сумын 17-83 насны, 56 ардын авьяастан ерөөл, уртын дуу, ардын дуу, харилцаа дуу,  ардын хөгжим, ардын бүжиг, малын уриа дуудлага, хурдан морины цол, бөхийн цол дуудах, хөөмэй, гийнгоо, зээ татах,  хоолойн лимбэ, тууль хайлах, аялгуут магтаал зэрэг төрлүүдээр  оролцлоо. Өмнөговь аймагт наадмын шинжээчээр Соёл судлалын ухааны доктор С.Юндэнбат ажиллалаа.

 

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтанд оролцогчдод батламж, шалгарсан өв уламжлагч нарт Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцох эрхийн бичиг гардууллаа. Шалгарсан ардын авъяастнууд:

1 . З.Сайнзаяа   /Их хуучир аялгуут магтаал, хөгжмийн гоцлол, аман хуур,/

2. Г.Пагамдулам /Ятга хөгжмийн гоцлол /

3. Маргад-эрдэнэ /Морин хуур хөгжим гоцлол,  орон нутгийн уламжлалт татлага/

4. Б.Энхжин /Лимбэ хөгжим битүү амьсгаагаар тоглох /

5. Н.Цогзолмаа  / Шанз хөгжмийн гоцлол /

6. Б.Хүүхэндүү   /Ингэ хөөслөх, төмөр хуурын дүэт  /

7. Н.Өсөхбаяр /Бэлэн цэцлэх ерөөл /

8. С.Мөнхжаргал  /Бэлэн цэцлэх ерөөл /

9. Н.Шаравдорж  /Уртын дуу/

10. Т.Бөгбаатар / Хоолойн лимбэ /

11. Батжаргал  /Исгэрээ /

12. Ж. Дагвасамба  /Малын уриа дуудлага, хурдан морины цол дуудах, байгаль цаг уур шинжих /

13.Ц.Содномцэенпил  /Зээ татах ардын дуу, уртын дуу, гийнгоо /

14. Б.Аюуш – /Зан үйлийн бүжиг “ Их говийн ингэн бүүвэй”/

15. Бат-дорж  /Хөөмэй/

16. Ө.Батжаргал /Лимбэ хөгжим битүү амьсгаагаар тоглох/  нар тус тус шалгарч эрхийн бичиг, мөнгөн шагналаар шагнагдав.

Үзэсгэлэн

Өмнөговь аймагСоёлын биет бус  өвийн их наадам”-ын 1-р шатанд Уламжлалт гар урлал ай савын төрлүүдээр үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнд Даланзадгад, сумдуудаас нийт  20 хүний 200 гаруй бүтээл дэлгэгдэн олон нийтийн хүртээл боллоо. Арьсан урлал, оёмол, чулуун сийлбэр, гоёл чимэглэл, уран зураг, эсгий ширлэгийн төрлүүд байсан бөгөөд манай аймгийн Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл, цагаан шүрэн сийлбэртэй аяга, хөөрөг, арц модны сийлбэрүүд онцлог байлаа.

  1. Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэлээр- Сэврэй сумын удам дамжсан дархан С. Эрдэнэ
  2. Чулуун сийлбэр - Д.Цолмонбаатар /Даланзадгад сум/
  3. Уран хатгамал - Ц.Цэцэгдэлгэр / Даланзадгад сум/
  4. Зоосон ширээн урлал - Н.Цэцгээ / Ханхонгор сум/
  5. Уламжлалт  зээгт наамлын урлал - Чүлтэмсүрэн / Ханбогд сум/
  6. Уламжлалт  арьс, ширэн урлал - Ч.Өнөрдэлгэр / Гурвантэс сум/
  7. Гоёл чимэглэлийн урлал - Д.Мөнхзаяа / Манлай сум/
  8. Уламжлалт эсгий эдлэл хэрэглэл - Б.Отгон /Даланзадгад/, Э.Баттогтох  /Булган сум/ нарын бүтээлүүд тус тус шалгарч  2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот“Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцох “Эрхийн бичиг”-ээр шагнагдлаа.