Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-02
  • Хэвлэх

Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтыг энэ оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн наадмын хаалтын үйл ажиллагааг аймгийн төв талбайд зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар оролцож, Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцож байгаа нийт ардын авъяастнуудад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Анхан шатны шалгаруулалтанд 15 сумаас соёлын биет бус өвийг өвлөн тээгч, уламжлагч, ардын авьяастнуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцсон бөгөөд сум тус бүрийн төлөөлөл шилдэг 25 соёлын өв тээгч тус наадмын хоёр дахь шатны шалгаруулалтанд аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болж, батламж гардан авав. “Нүүдэлчин Монгол-2018” их наадмын шалгаруулалт ирэх наймдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах юм.

Мөн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн зарчмыг баримталж

  • “Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд”,
  • “Гар урлал”,
  • “Язгуур урлаг”,
  • “Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан”,
  • “Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам” гэсэн соёлын биет бус өвийн 5 ай савын төрлөөр зохион байгуулж, нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулсан бөгөөд багийн нийт дүнгээр тэргүүн байранд Дөргөн сум, хоёрдугаар байранд Жаргалант сум, гуравдугаар байранд Дуут сум, тусгай байранд Зэрэг сум тус тус шалгарч, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардууллаа.

Тэргүүн байр Дөргөн сум

Дэд байр Жаргалант сум

Гутгаар байр Дуут сум

Тусгай байр Зэрэг сум