Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-02
  • Хэвлэх

Сүхбаатар аймаг “Соёлын биет бус өвийн их наадам”-ын удирдамжийг хүлээн авч мэдээллийг сумдын соёлын төвүүдэд хүргэн “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллалаа.

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны үзлэгийг 2018 оны 06 сарын 23,24-ний өдрүүдэд аймгийн төв Баруун Урт хотноо зохион байгуулж, нийт 13 сумын 200 гаруй соёлын биет бус өвийг өвлөн тээгч, билиг авъяастнууд оролцлоо.

 

 

“Уламжлалт гар урлал” ай савын хүрээнд оролцсон бүтээлүүдийн үзэсгэлэнг 06 сарын 23-ний өдөр 09:00 - 13:00 цагт Баруун Урт сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн урлагийн танхимд зохион байгуулсан бол“Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд”, “Язгуур урлаг”, “Уламжлалт зан үйл, ёслол,баяр наадам”, “Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан” ай савын шалгаруулалтыг Хөгжимт жүжгийн театрын тайзнаа зохион байгуулсан юм. Багийн дүнгээр Түмэнцогт, Баяндэлгэр, Мөнххаан сумдууд эхний 3 байрт шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Таван ай сав бүрт эхний 3 байр эзэлсэн ардын авъяастнуудыг наадмын зохион байгуулах хорооны өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

  

Ингээд 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцох эрхийг 15 ардын авъяастан авснаар Сүхбаатар аймгийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөсөн юм.